Төрийн албан хаагчдыг дөрөв хоног ажиллуулъя
2016-09-22

 

Улсын данс улайж, эдийн засаг элгээрээ хэвтчихээд байгаа энэ үед  төрийн албанаас эхлээд жирийн айл өрх ч хэмнэлтийн горимд шилжин идэх гурил, уух усаа  хэмжих дээрээ тулсан. Харин мэргэжлийн гэх тодотголтой МАН-ын Засгийн газрын  эл хямралын эсрэг авч хэрэгжүүлж буй  сөрсөн базаа нь шаардлагагүй зардлаа танаж, томоохон төслүүдийг хөдөлгөх.  Энэ дагуу ч тодорхой ажлууд хийгдэж,  хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох, төрийн албан хаагчдын тоог цөөрүүлж, цалинг нь танан, тэтгэмжийг нь бууруулж эхэлсэн юм. Өнгөрөгч зургадугаар сарын байдлаар манай улсын нийт төрийн алба хаагчдын тоо 179300 байжээ.

 

 

Харин эдүгээ энэ тоог 20 мянгаар цомхотгоно гэх мэдээлэл ч эдүгээ нийгэмд хэрүүлийн алим болж байгаа нь нууц биш.  Гэхдээ дэмжигчид нь олон байгаа болов уу.  Төрийн албаны  зөөлөн суудалд тухалж,  хүнд сурталд идэгдэн  улсаас өндөр цалин хүртэгсдийн  тоо  бага ч болов буурахыг дэмжихгүй хэн байх билээ. Төрийн албаны өндөр босго,  нэр хүндийг тэд л шороотой хутгасан.  Тиймээс Ерөнхий сайдад дайх нэг санал байна. Ерөөсөө  төрийн албаныхны ажлын өдрийг дөрөв болговол ямар вэ.

 

 

Эдүгээ хууль ёсоор  долоо хоногийн таван өдөр ажиллах ёстой ч,  баасан гараг төрийн  гэх тодотголтой албан хаагчдын хувьд аль хэдийнэ амралтын өдөр болсон.  Гэвч  цалингаа авахдаа таван өдрөөр тооцож, цалингаа бүтэн хүртэж суугаа нь шударга систем биш. Шуудхан хэлэхэд,  цаг нөхцөөж, суудлын тоо бөглөн  твиттер фэйсбүүкээр аялсных нь төлөө нэг өдрийн цалинг тэдэнд зүгээр бэлэглэдэг бичигдээгүй хууль үйлчилсээр хэдэн арван жилийг ардаа үдчихжээ.  

 

 

Харин одоо ажил хийж байгаа нь хохирч, ажилгүй суусан нь хождог үе өнгөрсөн.   Эдийн засаг хямарч хүн бүр бүсээ чангалж байхад энэ мэт үргүй зардлаа танах хэрэгтэй байна.  Тухайлбал, Венесуэлээс үлгэрлэж яагаад болохгүй гэж. Газрын тосны арвин их нөөцтэй ч, тус улс манайх шиг эдийн засгийн хямралд нэрвэгдсэн.  Улмаар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро эдийн засгийн онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд шилжсэнийг дэлхий нийт харсан. 

 

 

Эрчим хүчний хомсдол, эдийн засгийн хямралын улмаас төрийн албан хаагчдын ажлын өдрийг хоёр болгон бууруулж дэлхийд дуулиан тарьж байсан удаа бий.  Гэхдээ  эрчим хүч  сэргэх үеэс дахин таван өдөр болгон өөрчилж байсныг уншигчид санаж буй биз. Тиймээс ажлын өдрийн тоог бууруулж хоёр болгодоггүй юм аа гэхэд, дөрөв болгочихвол  айлын нялх үрсийг алагчилж, сарын 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нь  “дараа өгье”  хэмээн амлаж, нүүрээ ширлэж байснаас илүү  боломжит  хувилбар биш үү. 

 

 

Тэднийг дөрөв хоног ажиллуулна гэж тооцвол нэг ажилтнаас сардаа хамгийн багадаа 80 мянган төгрөг хэмнэнэ.  Харин 159 мянган төрийн албан хаагчтай  гэж тооцвол сард 12 тэрбум, жилдээ 152 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болж байна.   Энэ мөнгөөр хэчнээн хүүхдэд  сарын тэтгэмжийг нь олгох бол. Үүнээс гадна нэг өдрийн сул урсах эрчим хүчний хэрэглээ, бусад зардлыг ч хэмнэчихэж болж байна.  Харин эдийн засгийн байдал сайжрах үед  хэвийн байдалд нь шилжүүлэхэд болохгүй гэх газаргүй шүү дээ, эрхэм Ерөнхий сайд аа.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өрхийн гишүүний аль нэг нь Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх гэсэн заалтаа эргэж хараач ээ.Чингис бондоор санхүүжсэн нь болохоор болоод байдаг, харин анхны 8 авсан хүмүүс хохироод байна.Том хүү 18 нас хүрсэн гээд байр авах гэхээр энэ балай заалт чинь гай болоод байна.Ядаж эхнэр нөхрийн хамтран зээлдэгчийг салгаж өгөөч. 6 жилийн дотор 30 саяыг төлөхөд 6 сая төгрөг л үндсэн зээлээс хасагдаж байна.Үнэхээр монгол банкны энэ тэнэг заалтаа эргэж хараач ээ!!!!!!!!!!!!!!!
2016-09-22
Элбэгдорж:
Би хариулъя аа, Тэд ажилладаг аа, ажил дээрээ байхгүй бол дарга руу нь ор байхгүй бол сайд руу нь ор байхгүй бол ерөнхий сайд руу ор байхгүй бол над дээр ороод ир, би байж л байна.
2016-09-22
muu nertei turiin alban xaagch:
Yagaad yum l bol turiin alban xaagchid ruu chichilj baidgiig er oilgoxgui bna.Tsalin baga,darga olon baidgiinshde.Ter olon shat daraalsan,orloson, xuvaasan dargiin oron toonoos n tsuulux xeregteishd.Turiin ajliig xonon unjin xiigeed iluu tsag ch avch chaddaggui irgeded muu xeluuleed suuj bdag n turiin alban xaagchid.Deerees n nam soligdoxoor darga nar n soligdood n xen n orj ireed xalaad soliod tavichix bol gesen tugshuurtei.Bidnii nariin ard bas l ur xuuxed axui amidral baidag xun gedgiig medmeer yum
2016-09-22
даваа, баасан гаригт төрийн албан хаагчид ажиллад:
бичиг баримт хөөцөлдөөд 25 жил гүйж байнаа. бүтсэн ажил алгаа. даваа, баасан гаригт төрийн албан хаагчид ажилладаг уу? гэж асуумаар байна. хэнээс хаанаас асуух вэ?
2016-09-22
Элбэгдорж:
Би хариулъя аа, Тэд ажилладаг аа, ажил дээрээ байхгүй бол дарга руу нь ор байхгүй бол сайд руу нь ор байхгүй бол ерөнхий сайд руу ор байхгүй бол над дээр ороод ир, би байж л байна.
Sanhuuch:
Sangiin yamand tom uurchlult hiihgui bol dahiadl huuhdiin mungu tetgever geh metiigl hasah sanal orj irene Sangiin yamiig shahaad shahaad shuusch garahgui ee, gonjiin joo, sainl bol tal duguunii onigoo buyu baiguullaguudiin tusviig hagas dutuu bagasgaj hasaadl UIH-d oruulna
2016-09-22
Jishee:
ehleed emneleg, surguuli heregtei ajiltnuud heregtei geh meter daraallaar ni baiguulaad yavhaar onts hereggui baiguullaga oron too zunduu. AUDIT gehedl hunii too umnihuus 2 dahin nemegdsen zuvhun tuvduu gehedl 50 huvi tsomhotgoh bolomjtoi
2016-09-22
Ahits gargaya:
Ene ueiig taaruulan turiin alband uurchlult hiij tomoohon ahits gargah heregtei.Yun 20 myangan hun tsomhotgoh bugdiig ni tsomhotgood nen shaardalagatai baiguullagaas ni ehlen shineer baiguulj hunee jinheneeesee songoj avah heregtei, ingehgui bol 20-mayngiig ch tsomhotgohod hetsuu baigaa bzidee
2016-09-22