”Монкара” ХХК-ийн автобус зорчигч гэмтээжээ
2016-09-22

Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдэж,16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртжээ.

 

Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Доржийн гудамж, Газарчин дээд сургуулийн хойд 13-р гудамжинд T.Kluger  маркийн авто машины жолооч Ү нь унадаг дугуй  унаж явсан 08 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн байна.

 

 Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Дэнжийн мянгын зам, Зам гүүрийн авто баазын урд замд Монкара ХХК-ны H.Aero City  маркийн автобусны жолооч Б нь зорчигч 24 настай эмэгтэй О-г унагаж гэмтээжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин