АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ
2016-09-22

Иракийн Мосул хотноо байрлах АНУ-ын цэргийн бааз руу хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл пуужин харвасан талаар Иракийн Засгийн газраас мэдээллээ. Пентагоноос “Террористууд химийн зэвсэгтэй ижил хор хөнөөл учруулах химийн пуужин туршсан байх магадлалтай. Тэдний харвасан пуужингаас их хэмжээний химийн бодис олдсон талаар албаныхан мэдээлсэн. Тун удахгүй Америкийн мэргэжилтнүүд уг пуужинг шалгаж, террористууд үнэхээр химийн зэвсэг ашигласан эсэхийг нарийн тогтоох болно” гэж мэдэгдсэн байна.

 

Мосул хотын ойролцоо байрланх “Каяара” агаарын цэргийн бааз руу пуужин харвасан болохыг Иракийн Ерөнхиий сайд хэллээ. Тэрбээр “Хэт даврагчдын зэр зэвсэг улам хүчирхэг боллоо. Энэ он гараад тэд алсын тусгалтай пуужин харвах нь нэмэгдсэн” гэсэн байна. Уг халдлагын дараа баазын үйл ажиллагааг хэсэг хугацаанд зогсоож, цэргүүдийг аюулгүй газар байршуулжээ. Халдлагаар хэдэн цэрэг амиа алдсан нь нууц хэвээр байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин