“Мөнхийн нөхөрлөл” тоглолт болно
2016-09-22

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид  тоглолтын шинэ улирлын босгон дээр ОХУ-ын “Большой” театрийн уран бүтээлчидтэй хамтарсан “Мөнхийн нөхөрлөл” тоглолтыг  толилуулах гэж байна.

 

Энэхүү тоглолт нь Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй юм.

 

“Вечная Дружба” буюу “Мөнхийн нөхөрлөл” тоглолт ирэх сарын 14-нд 18.00 цагт УДБЭТ-ын тайзнаа болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин