Монгол, Солонгосын хамтарсан тоглолт болно
2016-09-22

 

Улсын Филармонийн уран бүтээлчид БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг толилуулах гэж байна.

 

 Монгол Солонгос хоёр орны 25 жилийн ой хүрээнд Улсын филармонийн Морин хуурын чуулга, БНСУ-ын Гуанжү хотын 20 гаруй жилийн түүхтэй үндэсний найрал хөгжмийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тоглолт гурван хэсгээс бүрдэнэ.

 

 Тоглолтын нэгдүгээр хэсэгт Гуанжу хотын Үндэсний найрал хөгжмийн удирдаач kim Gwang Bok болон Солонгосын цохиур хөгжмийн дөрвөл тоглоно.  Хоёрдугаар хэсэгт Улсын Филармонийн Морин хуурын чуулгын удирдаач /СТА/ Д.Түвшинсайханы удирдлагаар ТХШ, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Б.Шарав,Э.Чойдог зэрэг алдартай хөгжмийн зохиолчын аязыг улсын Филармонийн морин хуур чуулгын хөөмэйч, морин хуурч Н.Ашит, Ч.Балган, ятгачин П.Дэлгэрцэцэг нар эгшиглүүлнэ.

 

Харин тоглолтын төгсгөл хэсэгт хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болох юм.  Энэ хэсэгт “Халуун элгэн нутаг” “Ариран” зэрэг дууг хамтран тоглохоороо онцлогтой юм.

 

Тоглолт энэ өдрийн 19.00 цагт УДБЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин