“Цагаан хадаг” кино энэ сарын 28-нд нээлтээ хийнэ
2016-09-22

 

Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэн  “Хүлэгү пикчерс” "Цагаан хадаг" хэмээх УСК бүтээжээ.

 

Киноны ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажиллаж, кино зохиолыг залуу зохиолч Т.Номуунзул бичсэн.

Тус кинонд спортын талбар дахь хүнд ширүүн өрсөлдөөнд тамирчин хүн хэрхэн өөрийгөө ялан дийлж буйг үзүүлэх юм. Жүдоч Д.Сумъяагийн дүрийг жүжигчин Т.Жинжмаа бүтээсэн бол Б.Базаррагчаа, О.Оюун, Н.Ялалт, Б.Шинэбаяр, Б.Батмэнд, О.Анужин нар тус кинонд тогложээ.

 

Тус киноны нээлт энэ  сарын 28-нд болох аж.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин