Брэд удахгүй аав болно

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар салах нь нэгэнт тодорхой болжээ.
Жоли өчигдөр шүүхэд салах өргөдлөө өгсөн юм. Хосын салж буй шалтгаан тодорхойгүй байгаа ч Жоли зургаан хүүхдээ өсгөх гэнэ.
Хэвлэлүүд “Брэдийг гэр бүлээ хуурч жүжигчин Марион Котиллардтай холбоо тогтоосон” хэмээн мэдээлэх болжээ.
Котиллард жирэмсэн бөгөөд ирэх арванхоёрдугаар сард төрөх гэнэ. Тэгвэл хүүхдийн эцгийг Брэд хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлжээ.
Котиллардын менежер дээрх мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Би юу ч мэдэхгүй. Та бүхэн Котиллардын хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсч байна” гэж хэлжээ.
Тэд “Allied” кинонд хамтран тоглосон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ