Шерил жирэмсэн болжээ
2016-09-22

 

Британийн “X Factor” шоуны шүүгч, дуучин Шерил жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шерил өчигдөр найз залуутайгаа авахуулсан зургаа инстаграм хуудастаа нийтлээд “Удахгүй бүр олууллаа болно. Гэртээ байх сайхан юм” гэж бичсэн байна.

 

Тэрбээр энэ оны эхнээс “One Direction” хамтлагийн дуучин Лиам Пейн гэгчтэй үерхэх болсон. Хос Лондон хотноо хамтран амьдардаг юм. Лиамыг өнгөрсөн зургаадугаар сард найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан ч хос уг мэдээлэлд тайлбар хийгээгүй билээ.

 

Шерил өнгөрсөн сараас сүйн бөгж зүүх болжээ. Тэрбээр Лиамаас 13 насаар эгч.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин