Израйлийн ЭСЯ-нд халдлага үйлдэхийг санаархжээ
2016-09-22

 

Туркийн нийслэл Анкара хотноо байрлах Израйлийн Элчин сайдын яаманд халдлага үйлдэхийг санаархсан этгээдийг баривчилсан талаар “www.rt.com” мэдээллээ. Хутгатай этгээд элчингийн байр руу нэвтэрч, ажилчдыг айлган сүрдүүлсэн аж. 

 

Халдлага үйлдэхийг санаархсан этгээдийг Осман  Нури Чулышкан  гэдэг бөгөөд Туркийн иргэн хэмээн албаныхан мэдээлэв.

 

Мөрдлөгөөр Чулышкан ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоогүй болохыг тогтоосон аж. Мөн тэрбээр гэмт хэрэгт холбогдож байгаагүй талаар Анкара хотын Цагдаагийн газрын төлөөлөгч баталжээ.

 

Тэрбээр элчингийн хамгаалалтын ажилчдын анхааруулгыг үл тоон байр руу нэвтрэхийг санаархсан байна. Хамгаалагчид түүний хөл рүү буудаж, баривчилжээ. Цагдаагийнхан түүнтэй хамт байсан эрэгтэйг эрэн сурвалжиж байна. Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин