Алеппо хотыг бөмбөгджээ
2016-09-23

Сирийн Алеппо хотыг өнгөрсөн шөнө агаараас бөмбөгдсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр 13 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсад бүгд Сирийн сөрөг хүчний дэмжигчдийн холбооны гишүүд байжээ. Тус холбооны гишүүдийн амьдардаг бүс нутагт агаараас цохилт өгсөн байна.

 

Сөрөг хүчин уг цэргийн ажиллагааны ард Ерөнхийлөгч Башар аль Ассадын цэргүүд бий хэмээн мэдэгджээ. Сирийн армийнхан террористуудад цохилт өгөх нэрээр сөрөг хүчний дэмжигчдийг хөнөөх нь ихэссэн талаар НҮБ-аас мэдээлсэн билээ.

 

Харин АНУ-ын Засгийн газар Алеппо хотыг бөмбөгдсөн хэргийн ард ОХУ-ын армийнхан бий хэмээн мэдэгдэж “ОХУ олон улсад хүлээсэн үүргээ умартаж, энгийн иргэдийг хохироосоор байна” гэж мэдэгдлээ.

 

Сирид гал зогсох гэрээг сэргээхээр өчигдөр Нью Йорк хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар уулзжээ. Тэд хагас цаг орчим ярилцсан ч гал зогсоох гэрээг шинэчлэн байгуулж чадаагүй талаар АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер мэдэгдэв.

 

Дайр-эз-Заур болон олон улсын тусламжийн цувааг бөмбөгдсөн асуудлаас болж хоёр улс дахин дайсагнахад хүрээд буй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
я:
АНУ өөрийгөө хичээгээсэй
2016-09-23