Адам Леван охинтой боллоо

“Магоон 5” хамтлагийн дуучин Адам Леван аав болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн онд Мексик улсад “Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Бехати Принслотой гэрлэсэн билээ. Хос охинтой болсон байна. Адам охиндоо Дэсти Росе Леван гэх нэрийг хайрлажээ.
Бехати энэ сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо амаржсан байна. Дуучин залуу өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан охинтой болсон талаараа мэдэгдэж “Би энэ ертөнцийн хамгийн жаргалтай эр хүн” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ