Гиги Хадид халдлагад өртөв
2016-09-23

 

Британийн “One Direction” хамтлагийн экс гишүүн Заян Маликийн найз бүсгүй, супермодель Гиги Хадид халдлагад өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өдгөө 19 настай Хадид өчигдөр Миланы загварын шоунд оролцсон юм. Тэрбээр шоугаа дуусгаад гэртээ харих үедээ халдлагад өртжээ. Түүнийг машиндаа суухаар явж байхад нэг эрэгтэй ардаас нь тэвэрч, үнсэхийг санаархсан байна. Тэрбээр өөрийг нь тэвэрсэн залууг тохойгоороо цохисон аж.

 

Хадид өөрийг нь тэвэрсэн залууд хандан “Чи удахгүй хариугаа амсах болно. Чи удахгүй харамсах болно” гэж хэлжээ. Уг үйл явдлын дараа Хадидын найз залуу Малик инстаграмдаа “Ичгүүргүй новш” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Гиги хадид хаха хүний нэрийг ядаж зөв бичдэг түвшинд англи хэлийг сурдаггүй юм бх да энэ сэтгүүлч арай биш юмаа
2016-09-23
Uka:
Гиги биш Жижи Хадид, ядаж хүний нэр зөв бичээчээ, OMG...
2016-09-23