Лэндсей Лохан: Би дахин эр хүнд итгэж чадахгүй
2016-09-23

Холливуудын жүжигчин Лэндсей Лохан Оросын “Орт 1” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Сүүлийн үед хэвлэлүүд таныг сүйт залуу ОХУ-ын тэрбумтан Игорь Тарабасовоос салсан хэмээн мэдээллэх боллоо. Энэ баттай мэдээлэл үү?

 

-Тиймээ, энэ баттай мэдээлэл. Би баталж байна. Мэдэхгүй юм, бүх зүйл гэнэт болж өнгөрсөн. Ямар ч сэтгэл хөдлөлгүй харилцаагаа дуусгасан.

 

-Та сүйгээ цуцалсандаа харамсч байна уу?

 

-Харамсах гэхээсээ илүү зүгээр л уур минь хүрч байна.

 

-Игорь таниас долоон насаар дүү байсан. Нас та хоёрын харилцаанд саад учруулсан уу?

 

-Нас бидний харилцаанд саад учруулж байгаагүй.

 

-Та хоёр өнгөрсөн оноос болзож, гуравдугаар сард сүй тавьцгаасан. Игорь танд гэрлэх санал тавихдаа 220 мянган ам.долларын ногоон очир алмаазан бөгж бэлэглэсэн?

 

-Бид 11 сар хамтдаа байсан. Хамт байсан цаг мөчүүд минь үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгаланг мэдрүүлж байлаа. Гэрлэх санал тавих үед би уйлсан. Ийм сайхан мэдрэмжийг мэдрээгүй их удсан гэдгээ ойлгосон. Бөгж хүртэл гайхалтай байсан. Ер бусын гоо үзэсгэлэн.

 

-Игорь яг ямар ажил эрхэлдэг юм бэ?

 

-Түүний эцэг нь их баян гэж сонссон. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй ээ.

 

 

-Хурим удахгүй болох гэж байсан. Даанч та хоёр салцгаасан. Игорийг танд гар хүрсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар. Та хоёр яагаад салцгаасан юм бэ?

 

-Тэр их хартай. Бид сайхан амьдрахыг их хүсдэг байлаа. Тиймээ ирээдүйгээ төлөвлөчихсөн байсан. Лондон эсвэл Нью Йорк хотноо байшин худалдан аваад үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэхийг хүссэн. Харамсалтай нь энэ бүхэн ганцхан өдрийн дотор үгүй болсон. Энэ бүхнийг хараад зогсоход их гунигтай байсан. Би зүгээр л түүнд баяртай гэж хэлсэн. Өөр үг хэлээгүй.

 

 

-Танд гар хүрсэн гэдэг үнэн үү?

 

-Тэр над руу уурлаж, гартаа байсан утсаа шидэхэд би цагдаа руу залгасан. Би цагдаа руу залгаад л “Намайг аллаа” хэмээн орилсон. Цагдаагийнхан ч дуудлагын дагуу над дээр ирсэн. Гэхдээ бид юунаас болж маргалдсанаа хэлэхгүй. Энэ бол зөвхөн бидний нууц.

 

-Таны гарт түүний бэлэглэсэн бөгж байсаар байна. Энэ бүхнийг хараад суухаар та хоёрыг эргээд нийлэх юм шиг санагдах юм?

 

-Тийм зүйл болохгүй. Эмэгтэй хүн нэг л шийдсэн бол шийдвэртээ үнэнч байх ёстой.

 

-Игорьт бөгжийг нь эргүүлэн өгөх үү?

 

-Дурсгал болгож өөртөө үлдээх болно. Бүх зүйлд тэр буруутай байхад би өөрийгөө шийтгэх ёстой гэж үү. Мэдэхгүй юм. Би буруугүй. Би гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн. Хэтэрхий их хичээсэн минь алдаа байсан байж магадгүй. Тийм ээ алдаа байсан байж магадгүй. Би дахин эр хүнд итгэж чадахгүй. Одоо хангалттай. Үнэхээр итгэл алдарч байна. Ирээдүйг ганцаараа туулах болно.

 

-Таныг жирэмсэн болсон болоогүй гэх юм. Энэ талаар?

 

-Би удахгүй ээж болно.

 

-Инстаграм, твиттерт нийтлэгдсэн та хоёрын зураг өнөөг хүртэл байсаар байна?

 

-Ярилцлагын дараа устгах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яах гэж оростой орооцолддог юм.
2016-09-26
Зочин:
Зөвхөн эр хүнийг л гутаах юм. Эмэгтэй хүн өөрөө сайн эхнэр, сайн найз бүсгүй байж чаддаг юм боловуу?
2016-09-23