Хүний аминд ”хүрсэн” эмч нар өршөөгдлөө

img

Шастины нэрэмжит нэгдсэн III эмнэлгийн нэр бүхий зургаан эмч эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн өвчтөн нас барсан тохиолдол гарсан.  Мөрдөн байцаалтын явцад Н, Б, Э, Д, Н, Ө нар эмчийн үүргээ биелүүлээгүйгээс эмчлүүлэгч Э амиа алдсан нь тогтоогдсон байна.

 

Тиймээс Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцжээ. Шүүхээс эмч нарын эмчлэх эрхийг нэг жил хасч, нэг жил хорих ял оноосон байна. Харин тэднийг өнгөрсөн наймдугаар сард батлагдсан "Өршөөл үзүүлэх тухай" хуульд хамруулан, ялыг хэрэгсэхгүй болгожээ. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kub:
Emch nar khariutslaga khuleekh yosgui geed baidag bizdee
2016-09-23
эмч ХҮН ТАНГАРАГ ӨРГӨСӨН ШҮҮ:
Дүүгээ энэ эмнэлэгт итгэж хэвтүүлээд алдсан. СЭХЭЭНИЙ тасгийнхан нь хүний гар хардаг луйварчид болохыг сүүлд мэдсэн. ӨМНӨ нь мэдсэн бол эмч, сувилагч нарын гарыг хүндрүүлэх баЙЖЭЭ. тЭГВЭЛ ДҮҮГЭЭ АЛДАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛ БАЙСАН.
2016-09-23