Ипотекийн зээлийн журам өөрчлөгдөөгүй
2016-09-23

Зарим хэвлэл ипотекийн зээлийн санхүүжилтын журамд өөрчлөлт орсон гэх мэдээллийг түгээгээд байсан. Тэгвэл энэ мэдээллийг Монголбанк үгүйсгэж, зээлийн журмыг батлахад хамтран оролцох байр сууриа ч албан ёсоор илэрхийлээгүй гэсэн байна.

 

Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн аж. Уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гаргаагүй байна.  

Shuud.mn
Сонин хачин