Жоли дүрвэгсэдтэй уулзав
2016-09-23

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр Иордан улсын хил дээр байрлах

“Азрак” дүрвэгсдийн хуаранд зочилсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг хуаранд Сирийн 12 мянган иргэн амьдардаг юм.

 

Жоли өнгөрсөн оноос НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан элч төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Тэрбээр энэ хугацаанд 10 гаруй удаа дүрвэгсдийн хуарангаар зочилжээ.

 

Жүжигчин бүсгүй дүрвэгсэдтэй уулзах үедээ ихэвчлэн аль нэг хүүхдээ дагуулан ирдэг юм. Тэрбээр өчигдөр ганцаараа ирсэн байна. Учир нь Жоли хэдэн өдрийн өмнө нөхөр Брэд Питтээс салахаар шийдэж, өргөдлөө шүүхэд өгчээ. Тэд хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө маргалдаж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
09.08 нд:
УУЛЗСАН ГЭЖ ОРОС САЙТ ДЭЭР БАЙНА ДАА.МЭДЭЭЛЛЭЭ ЗӨВ БИЧИЖ БАЙГААРАЙ.
2016-09-23