Барилгын хана нурж, дөрвөн хүн гэмтжээ

img

 

Налайх дүүргийн зургадугаар хорооны “Мэлхий хад” хэмээх газрын зүүн урд талд “Бүрд Кил” ХХК-ний баригдаж байгаа барилгын хана нурж долоон хүн дарагджээ.

 

Энэ тухай дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс есдүгээр сарын 22-ны өдрийн 16:27 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу 11 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж дарагдаж гэмтсэн иргэн М /27 настай, эрэгтэй/, М /27 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/, нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

 

Улмаар дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгчээ. Одоогоор нурангад дарагдаж хүнд бэртсэн дөрвөн хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үлдсэн гурван иргэн хөнгөн гэмтэл авсан учраас эмнэлэгт хүргээгүй байна.

 

Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж буй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hoorhii shavar n shono holdood odor geseed nursan bailguidee.
2016-09-23