Парламент дахь харилцааг идэвхжүүлэх санал солилцов
2016-09-23

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Ц.Цогзолмаа нар энэ сарын 18-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын гишүүн Ким Ён Жүгийн урилгаар тус улсад айлчлал хийсэн юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Жон Сэ Гюүн /2016.09.20/ Монгол Улсын Их Хурлын гишүүдийг хүлээн авч уулзав.

 


Тус уулзалтаар хоёр улс хоорондын эдийн засгийн харилцаа, тэр дундаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны үр өгөөж, хамрах цар хүрээг өргөжүүлэх талаар ярилцлаа. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар санал солилцов. 
 

 


Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд парламент дахь бүлгүүдийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дэд дарга М.Оюунчимэг тэмдэглэн хэлээд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейд Солонгос-Монголын бүлэг байгуулахад анхаарч дэмжихийг ноён Жон Сэ Гюүнээс хүслээ. Тэрээр Аж Үйлдвэрийн сайд байхдаа 10 жилийн өмнө Монгол Улсад очиж байсан талаар дурсаад Үндэсний Ассамблейд Солонгос-Монголын найрамдлын бүлэг байгуулахад анхаарч ажилахаа илэрхийлсэн юм. 

 

Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэ удаагийн айлчлалынхаа үеэр тус улсад сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн юм. Мөн Данкоокийн Их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус сургуульд жилдээ 50-100 монгол залуусыг суралцуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар ярилцаж, тохиролцсон байна. 

Shuud.mn
Сонин хачин
Tiin:
Harin Tiin uridah heden huuhnuud shig daichin bish baigaa um Zailuul gej. Hubtas sh gej abhiim alga. Yaana daa
2016-09-23
Irgen:
Eshhhhhhh Zailuul ene emee nar yuu hiij ulsiin mungo urj ybaa um be? Yuu ch Chadahgui medehgui baij hoorhiis.
2016-09-23
БОЛОР:
МАЛУУД
2016-09-23