Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдээ малд бүү явуул
2016-09-23

Цаг агаарын цочир хүйтрэлтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

 

Ургац хураалтын ажилд оролцож буй нийт иргэд, малчид, хадланч, тариаланчиддаа анхааруулахад цочир хүйтрэл, нойтон цас орох үеэр өөрсдийн аюулгүй байдал, бэлэн байдлаа хангах, үр тариа, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдах, цасанд дарагдахаас урьдчилан сэргийлэх, авто замд халтиргаа үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

 

Мөн хөдөө орон нутагт цаг агаарын цочир хүйтрэлийн үеэр малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин