Хохирсон иргэдийг хүлээн авч уулзана
2016-09-24

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр иргэдийг орон сууцаар хангахаар гэрээ байгуулсан компаниуд барилгын ажлаа эхлээгүй 2-3 жил болж байгаа. Мөн түрээсийн мөнгөө сүүлийн хэдэн сард олголгүй иргэдийг хохироож байгаа асуудлаар СХД, БЗД-ийн иргэдийн төлөөлөл сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн билээ.  Иргэд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, хүлээн авч уулзаж, өвлөөс урьтаж амьдрах байртай болгож өгөх хүсэлтийг уламжилж байсан юм.

 

Энэхүү хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга С.Батболд тушаал гаргажээ. Тушаалаар байгуулсан ажлын хэсэг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг өнөөдөр хүлээн авч уулзахаар болжээ. Тус уулзалт өнөөдөр 14.00 цагт  Гэр хорооллын дэд бүтцийн газарт болох юм байна.

 

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд 34 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөлд нийт 78 292 хүн хамрагдсан бөгөөд гэр хорооллын 1506 га талбайд дахин төлөвлөлт хийх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hoer gurvan jil ch bas zuun ailiin derged gaigyi bainaa naiman jil bolj tsohrongoo barsan hymyys baidag yum man olonhi baihad bilegt monh bayar hoeriin gaigaar uchirsan gai deer ni soh iin hoer baliar avgai hasag nyam selengee nariin shunal orchihood ajil hiilgehgyi hetsyysh dee
2016-09-24
Зочин:
Энэ хүмүүс чинь аль эрт 2008-2012 онд МАН-ын олонх байхад хувийн компанид хашааны газраа алдаж хохирсон хүмүүс биздээ. 2012 оноос Дахин төлөлвлөлт эхлээд Нийслэл, барилгын компани, иргэн 3-ын хамтарсан гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс хашаагаа чөлөөлж өгөөд одоо барилга нь баригдаж байгаа шд. Манайх Дэнжийн 1000-н 39-р сургуулийн хойно хашаа байшингаа чөлөөлж өгөөд одоо түрээсийн байранд байраа ашиглалтанд ортол амьдарч байна. Түрээсийн мөнгийг сар бүр компанаас олгодог. Энэ хохирсон гээд байгаа нөхдүүд компанитайгаа ч гэрээ байгуулаагүй, нотариатаар батлуулаагүйн байна лээ шд. Өөрсдөө сайн дураараа хашаагаа хүнд алдчихаад Дахин төлөвлөлтийг далимдуулж илүү мөнгө завших гэсэн нөхдүүд биз. Эсвэл МАН Дахин төлөвлөлтийг энэ хүмүүсээр далимдуулан болиулах гэсэн ЯДАРСАН арга хэрэглэж байна.
2016-09-24