Усанд автсан 16 иргэний амь насыг аварчээ
2016-09-24

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн өдөр хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага Онцгой байдлын газарт  ирсэн байна. Дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг авран хамгаалжээ.

 

Тухайлбал 22 дугаар хороо Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд автомашин урсаж байна гэсэн дуудлагаар ажиллаж автомашинаас 4 иргэнийг гаргаж амь насыг нь аварсан. Мөн 22 дугаар хороо Тахилтын эцэс гэр, хашаа урссан гэх дуудлагаар очиход уг айлын монгол гэр, байшин нь үерийн усанд өртөж 10см орчим лаг шавар, хогонд дарагдсан. 50метр орчим банзан хашаа нь жалганд эвдэрсэн байсныг гарган өгч заавар зөвөлгөө өгсөн. 

 

Тахилтын 1 дүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 2 том хүн, 3 хүүхдийг аварч автомашиныг уснаас татаж гаргасан. Төмөр замын нүхэн гарц дотор талд автомашинтай хүмүүс усанд автсан дуудлагаар очиж уг машинд байсан 3 том хүнийг гаргаж аюулгүй болгосон байна.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерд автлаа гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход Elantra загварын автомашинд байсан /43 настай,эм/, /6 настай,эр/ /14 настай,эм/, / 10 настай ,эм/ нар байсныг гаргаж аюулгүй газар хүргэсэн.

 

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр есдүгээр сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул аюулгүй байдлаа хангаж, орон нутгийн замд гарахдаа машины бүрэн бүтэн байдлыг шалгаж, хувийн бэлтгэлээ хангахыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Helena Mason:
SCAM VICTIMS RECOVERS THEIR MONEY THROUGH RECOVERY MASTERS: To anyone who has been a scam victim and you been looking for Means and ways to recover your lost Assets or lost Btc/Crypto Wallets I must recommend Recovery Masters a reputable Crypto recovery company Helping Victims recover their lost Crypto and providing safe ways to protect your wallets from online fraudsters.I must say before my 2.5Btc in my Mycelium wallet was recovered by these expertise I was drowning in depression and had lost all hope in life too.To anyone in shame of losing your Crypto share your issue with the group and have your funds recovered. Reach out Recovery Masters through Email lostrecovemast@mail.com WhatsApp +1(204)819-5505 website https://lostrecoverymasters.com/
2023-07-31
ai ei chaabaas?...:
hezeenii yum bicheed baigaam za chaabaas?...
2018-12-20