Цочир хүйтэрнэ
2016-09-25

2016 оны есдүгээр сарын 26-нөөс есдүгээр сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын баруун хэсэг, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд говь талын нутгаар, 28,29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин