Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх шаардлагатай
2016-09-25

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцлаа. Тус компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор 734 мянга гаруй тонныг олборлоод байна.

 

Газрын тос харьцангуй гүнд байдаг учир удаан хугацаанд өрөмдлөг хийдэг,  гарц бага зэргээс болж хөрөнгө оруулалт их шаарддаг байна. Энэ мэтээс үүдэн төслийн үр ашиг “Ерөнхийдөө тааруу, ялангуяа нефтийн үнэ 43 ам.доллараас бага байгаа үед ашигтай ажиллана гэхэд хэцүү” гэж компанийн удирдлага танилцууллаа.

 

Өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулж хоёр тэрбум ам.долларын түүхий тос экспортод гарган, Монгол Улсын Засгийн газарт 518 сая, БНХАУ-д 719 сая ам.долларыг Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу өгсөн байна.

 

Бүтээгдэхүүн хуваах гэрээг цаашид тогтвортой үргэлжлүүлэх ёстой. 2014 онд шинээр баталсан Газрын тосны тухай хууль энэ гэрээтэй зөрчилдөж байгаа тухай компанийн удирдлага хэллээ. Гэхдээ хуулийн яг ямар зүйл, заалт зөрчилдөж байгааг тодруулсан Ерөнхий сайдын асуултад тодорхой хариулт өгсөнгүй.  

 

Засгийн газар хөрөнгө оруулагчдад хүнд суртал гаргаж, ажлыг нь чирэгдүүлэхгүй байх бодлого барьж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч нартай холбоотой асуудлыг гагцхүү хуулийн хүрээнд шийдвэрлэнэ, хөрөнгө оруулагчид  ч тавьж байгаа шаардлагыг биелүүлэх ёстой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.  

 

Мөн “Петро Чайна Дачин Тамсаг” компани цаашид тогтвортой ажиллах учир монгол иргэдийг сургаж, нарийн мэргэжил эзэмшүүлэн ажиллуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлж өөрчлөх шаардлага бий. Аль аль талдаа ашигтай байх хувилбарыг сонгохоос биш хэн нэг нь давуу ашиг хүртэх тухай ойлголт байх ёсгүй гэдгийг тэмдэглэлээ.  

 

Дорнод аймгийн иргэд “Петро Чайна Дачин Тамсаг” компанид ажиллах монгол иргэдийн тоог нэмэх хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилж байсан. Тэгвэл тус компанийн удирдлагын танилцуулснаар 691 хүний 100 нь хятад, бусад нь монголчууд юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zocnin:
gazriin tos deelende nualj bsan huucnin eronhiilogcnid ih ucnr bna daa. yahaaraa mongoliin baylagiin ihenhiig hutaduud awdag bnaa...
2016-09-26
zocnin:
gazriin tos deelende nualj bsan huucnin eronhiilogcnid ih ucnr bna daa. yahaaraa mongoliin baylagiin ihenhiig hutaduud awdag bnaa...
2016-09-26
Зочин:
Orchuulagchgui shuud yarichisan ium bish uu
2016-09-26
ДАВАРСАН ПЕТРО ЧАЙНА:
ЭДНИЙГ ДАВРУУЛДАГ НЬ МОНГОЛЫН ТӨРД БАЙГАА ЭРХ МЭДЭЛТНҮҮД ШҮҮ, ТЭДНИЙГ ШҮҮХ ЦАГ ИРЖЛ ТААРАА
2016-09-25
seegii:
Erdenebat tsus garal negt ahan duustee zochiljee.neftiin uildver hze ch barigdahguin bna tmees benziinii chenj oligarhudiig ashig sonirholtoi ni ard tumen gesgeene
2016-09-25
sookoo interneshnel:
Kanadiin kompani yagaad mongoloos garah bolson hytadiin edgeer kompani yaj yamar zamaar orj irseniig ni asuugaad tugsguld ni gaming hudsun deeltei tashuur barisan mongolchuud yaj but nirgej bsaniig sanuulah heregtei bsiim da
2016-09-25