Халдлага үйлдсэн этгээдийг баривчилжээ
2016-09-26

АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотноо өнгөрөгч баасан гаригт террорист халдлага гарч, таван хүн амиа алдаж, хоёр хүн шархтсан билээ. Буутай этгээд “Cascade” их дэлгүүрт нэвтэрснийхээ дараа иргэд рүү гал нээжээ. Тэрбээр хүмүүс рүү гал нээснийхээ дараа хэргийн газраас зугтаасан билээ. Тэгвэл цагдаагийнхан их дэлгүүрт гал нээсэн этгээдийг баривчилсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Гэмт этгээдийг Аркан Сетин гэдэг бөгөөд 20 настай аж. Тэрбээр Турк улсын иргэн гэнэ.  Сетин Сиэтл хотоос 50 км-ийн цаана байрлах Оак Харбор хотноо амьдардаг байна.

 

Цагдаагийн газраас “Сэжигтэнг хэрэг гарснаас 24 цагийн дараа гэрийнх нь ойролцоогоос барьсан. Одоогоор хэргийн шалтгаан тодорхойгүй байна. Тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин