Будапешт хотод дэлбэрэлт болжээ
2016-09-26

Унгарын нийслэл Будапешт хотын төвд өнгөрсөн амралтын өдөр дэлбэрэлт болсон талаар “www.theguardian.com” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас үүргээ гүйцэтгэж явсан хоёр цагдаагийн ажилтан шархтсан байна. Шархтсан цагдаа нарын биеийн байдал тааруу байгаа талаар албаныхан мэдээлэв.

 

Хотын төвд дэлбэрсэн бөмбөг гар хийцийнх байсан гэнэ. Цагдаагийнхан хэргийн газрыг хамгаалалтадаа авч, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

 

Гэрчүүд “Халдлага үйлдсэн этгээд 20-25 настай. 170 см өндөртэй. Бор арьстай, сахалтай эр байсан” гэж мэдээлжээ.

 

Уг мэдээлэл дээр үндэслэн цагдаагийнхан хэрэгтэнг эрэн сурвалжилж байна. Эрх баригчид хэрэгтний талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнд 40 мянган ам.доллар өгөхөө мэдэгджээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин