Халдлага үйлдэх гэж байсан охидыг баривчилжээ
2016-09-26

Францын тусгайгийнхан халдлага үйлдэхээр төлөвлөж байсан 17, 19 настай хоёр охиныг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг Ницца хотоос баривчилсан байна.

 

Баригдсан охид Сирийн иргэд хэмээн албаныхан уламжлав. 17 настай Омар Дайбу өөрийн нийгмийн сүлжээндээ исламын улс бүлэглэлд үнэнч байхаа тангарагласан захиаг нийтэлжээ. Цагдаагийнхан 19 настай охины нийгмийн сүлжээг шалгаж байгаа аж.

 

Мөрдлөгөөр охид Ницца хотноо халдлага үйлдэж, 86 хүний аминд хүрсэн Тунис гаралтай Мухаммед Саламантай нэг газар амьдардаг болохыг тогтоожээ. Саламан өнгөрсөн долоодугаар сарын 14-ний өдөр Ницца хотын төвд баярлаж байсан иргэдийг ачааны машинаар дайрсан билээ. Түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн гишүүн болохыг тогтоосон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин