Уилл Смит төрсөн өдрөө тэмдэглэв
2016-09-26

Холливуудын нэрт жүжигчин Уилл Смит өчигдөр 48 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө Лас Вегас хотноо гэр бүл болон найзуудынхаа хамтаар тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Смит “Миний нас нэгээр нэмэгдлээ. Нас нэмэгдэх гэдгийг би хариуцлага нэмэгдэж байна гэж боддог. Чи нас нэмэх тусмаа илүү хариуцлагатай байх ёстой” хэмээн инстаграм хуудастаа бичсэн байна.

 

Жүжигчний охин Уиллов инстаграм хуудастаа аавтайгаа авахуулсан зургаа нийтлээд “Та бол миний баатар. Энэ ертөнцийн хамгийн хүчтэй супер баатар билээ. Тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн бол Жайден “Миний хар аав. Хэзээ ч өнгө нь хувирахгүй миний хар аав” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин