”JCI”-ийн чуулга уулзалтыг хамтран зохион байгуулна
2016-09-26

"JCI Монгол байгууллага"-ын 2016 оны Үндэсний Ерөнхийлөгчийн зүүсгэл хүлээн авах ёслол энэ сарын 23-ны өдөр болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан оролцож “JCI-ийн Ази номхон далайн чуулга уулзалтыг Улаанбаатар хотод хамтран зохион байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

“JCI Монгол байгууллага” нь 2017 онд JCI ASPAC буюу Ази номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон.  “ASPAC 2017” чуулга уулзалт нь ASEM-ын дараа орохоор томоохон уулзалт юм. Тус чуулга уулзалтад олон улсын бизнес эрхлэгч 3500-4000 орчим залуус оролцохоо мэдэгджээ.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, JCI бол дэлхийд манлайлж байгаа байгууллага. Залуусыг нэгтгэж чаддаг, хүч оролцоог идэвхтэй дэмжиж нийгэмд сайн сайхан руу хөтлөж чаддаг байгууллага гэдгийг уулзалтын үеэр онцлоод 2017 онд зохион байгуулах ASPAC-ийг бүхий л талаар дэмжиж хамтран  ажиллахаа илэрхийллээ.  Тэрээр “Улаанбаатар хотод ASPAC буюу Ази номхон далайн улсуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь дэлхийн сонорт Млнгол, тэрдундаа Улаанбаатар хотыг таниулах нэг томоохон боломж юм. Үүгээр дамжуулан бид эдийн засагтаа томоохон хэмжээний эргэлт, сэлгэлт хийж, залуусын оролцоо, хувийн хэвшлүүдийн нийгэмд дэх оролцоог сайжруулах боломж бүрдэнэ” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uls eh orond yamarch hereggui klub, zaluus tiishee orj omsgol zuusgelch geh shig eldviin ineedmiin umnii hoinoos hootsoldoj mongo tsaasaa demii urj gadniihand ashigluulj baih hereggui um. yamarch utgagui klub.
2016-09-26
бб:
JCA гэж жинхэнэ архичдын клуб юм байна лээ.
2016-09-26