Бибер халдлагад өртөв
2016-09-26

 

Дуучин Жастин Бибер халдлагад өртсөн талаар “TMZ” сайт мэдээллээ. Тэрбээр Германы Мюнхен хотын шөнийн клубээр үйлчлүүлж байхад нь нэг эрэгтэй түүний нүүр рүү цохисон байна.

 

Эрэгтэй “Хөөе Жастин, Жастин. Чамтай ярих зүйл байна. Наашаа хүрээд ирээч” хэмээн хэлжээ. Бибер түүн дээр очих үед залуу нүүр рүү цохисон аж. Дуучны бие хамгаалагч залууг цагдаагийнханд хүлээлгэн өгчээ. Тэрбээр "Бибер их зан гаргасан. Миний яриаг огт тоохгүй байсан” гэж хэлжээ.

 

Бибер өнгөрсөн долоодугаар сард мөн халдлагад өртсөн билээ. Тэрбээр шөнийн клубээр үйлчлүүлж байхад нь нэг эрэгтэй хоолойг нь боож, танхайрсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин