Ипортын бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ
2016-09-26

 

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импортын хяналтын хэлтсээс нийслэлийн хэмжээнд 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний  импортоор оруулж  ирсэн  бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ.

 

Шалгалтаар  АНУ-ын “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан.



БНСУ-ын “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан нь тогтоогдсон байна.

 

Мөн  ОХУ-ын “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан.

 

Грек улсын “Septona” хуруу лент нь импортын лицензгүй,  зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсныг илрүүлсэн байна.

 

Түүнчлэн БНХАУ-ын “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй болохыг тогтоожээ.

 

 

 Тиймээс  бараа  бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин