Өнөөдөр болох зарим үйл явдал

09.00-12.00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцөлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно.
09:00-14:00 цагт: Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиолдуулан БОАЖЯ, МУИС, МАЖХ-ноос хамтран зохион байгуулж буй “ТОРГОНЫ ЗАМ БА НҮҮДЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” онол практикийн бага хурал МУИС-ийн хурлын дугуй зааланд болно.
09.30 цагт: Хууль зүй дотоод хэргийн яам болон ОХУ-ын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсгийн хуралдаан Чингис зочид буудлын 3 давхарт нээлтээ хийнэ. Хил орчмын гэмт хэргийн нөхцөл, Хар тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хууль бус наймаатай тэмцэх асуудлыг хэлэлцэнэ.
10.00 цагт: ТЕГ-ын 7 давхарт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно.
10:30 цагт: “International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна.
11.30 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийн мэргэжлийн бус томилгоо болон замын даргыг халах гэж буй асуудлаар МАН, Зам тээврийн хөгжлийн яамыг эсэргүүцэн УБТЗ-ын ҮЭХ, Монголын төмөр замчдын ҮЭХ мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд дүүргийн Сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулна.
12.00 цагт: Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудлын 5-р давхрын “Соёмбо” танхимд болно.
12.00 цагт: Олон улсын Түншлэл уулзалтын талаар хэвлэлийн бага хурал ГХЯ-нд болно. Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж, эмзэг байдал буй иргэдийг дэмжих зэрэг сэдвээр мэдээлэл өгнө.
12.00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Монгол Улсын Засгийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тунхагласантай холбоотой “HR Club”-ээс зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа нээлтэд зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Үндэсний түүхийн музейд ”Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид” үзэсгэлэн нээгдэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ