Нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна
2016-09-27

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт ирэх аравдугаар сарын 19-ний лхагва гарагийн 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15 212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. 

 

Тэдэнд өнөөдөр нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна. Сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-17-ныг дуустал явагдана.

 

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Ногоон Нам, Бүгд Найрамдах Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Ардчилсан нам-Монгол Ардын Хувьсгалт намын "ТӨВ НУТАГ" эвсэл, Эх Орон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Хөдөлмөрийн Үндэсний Нам оролцож байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин