Шүүхийн шийдвэр “Сентерра Гоулд Монголия” ХХК-ийн талд гарчээ
2016-09-27

Н.Алтанхуяг, Ч. Сайханбилэг нарын толгойлсон  Засгийн газрууд  Монгол  Улс эдийн засгийн хямралыг хохирол багатай  давж гарахад  алт хэмээх  өнгөт металлыг  эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж тодорхойлж,   өнгөрсөн  хавар буюу 2016 оны хоёрдугаар   сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авах, тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай төслийг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналаар дэмжигдсэнээр Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орохоор болсон юм.  Тухайн үед  Уул уурхайн сайд асан  Р.Жигжид  “УИХ чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын  тогтоол хоёр заалттай.

 

Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, хоёрдугаарт төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стратегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна.

 

Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар бол борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлөгдөнө.

 

Цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлж байлаа. 

 

Харамсалтай нь “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ийхөн  Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431 A, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчин­гүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн ан­хан шат­ны шүүхэд гомдол гар­гас­наар   “Сентерра гоулд Монголия” ХХК тус ор­дыг ашиг­лах боломжгүй өнөөд­рийг хүрээд байгаа билээ.   нэхэмж­лэгч тал ч  шат шатны шүүхэд хандсаар өнөөдөр дээд шатны шүүхийн шийдвэр “Сентерра Гоулд” ХХК-ийн талд гарсан байна.

 

Х.Норжин

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Анхан шатны шүүх дээр бна хцрал хойшиллоо гээд өчигдөр хэрэлдэж байсан. Хэдийдээ дэжд шүүхэд оччихвоо. Худлаа бурах юм аа
2016-09-29
Иргэн:
Харамсалтай буруу мэдээ оруулах хэрэггүй. Шүүхийн шийдвэр эцэслээд шийдсэн юм байхгүй байна.
2016-09-28
Mgl:
Хүн бүр төрөөс мөнгө нэхнэ. Тийм байж мөнгө олж эдийн засагаа дэмжих төсөлүүдээ бүгдийг гацаадаг хүмүүс бас бхйх юм.
2016-09-27
Зочин:
Sain bn. Tom tusluudee yavuulyaa altan deer suusanguilgachin tsarailaad l gudamjnii reket chid gadniihniig shantaaj hiij reketlehee odoo boliooooo. Uls orni ediin zasgiin hugjliig bodiiii
2016-09-27
Зочин:
ШАНТААЖЛАГЧИДЫГ МОНГОЛД ХОРИГЛОХ ХУУЛЬТАЙ БОЛМООР ЮМ ХЭДЭН ХӨДӨӨНИЙ БААГИЙНУУД ХАМАГ АЖИЛД САДАА БОЛОХ ЮМ
2016-09-27
Зочин:
Зев шуу дээ Ноён уул гэж шоудахаа болимоор юмаа орд газар булаацалдаа эцэст еренд орж Тажикстаны араас орж газар нутгаа алдах вийдээ. Хеерхий дее бидний Монголчууд ...
2016-09-27
иш:
Наадах чинь шүүхийн шийдвэр биш цаад эзэдийн нь шийдвэр. Манайх чинь ийм л шүүхтэй улс шүү дээ.
2016-09-27
улсад мөнгө хэрэгтэй байнаөа:
Гацууртыг ажиллуулах нь зөв. Сү. Батболдыгоо ч дэмжинэ
2016-09-27