Трамп vs Хилари
2016-09-27

АНУ-ын Хэмпстед хотын Хофстрын их сургуулийн байранд Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Хилари Клинтон болон Дональд Трамп нар халз мэтгэлцэж дууслаа. Уг мэтгэлцээнийг  Лестер Холт хөтлөн явуулсан юм.

 

Мэтгэлцээний үеэр нэр дэвшигчид хөтлөгчийн асуултад хэрхэн хариулсан талаар сонирхуулж байна. Тэд ирэх арваннэгдүгээр сар д болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дахин хоёр удаа халз мэтгэлцэх аж.

 

 

Хөтлөгч: АНУ-д халдлага байнга гарах боллоо. Олон хүн террористуудаас болж үхэлтэй нүүр туллаа. АНУ хэрхэн, яаж халдлагаас урьдчилан сэргийлэх вэ?

 

Дональд Трамп: Обамагаас болж исламын улс бий болсон

 

Ерөнхийлөгч Обама Иракаас террористуудыг гарах эрхийг хааснаас болж, олон террорист бүлэглэл бүрэлдэн бий болсон гэдгийг сана. Террористуудыг гарах эрхийг хааснаас бус бид Иракт байгаа газрын тосны нөөцийг эзэмших, хяналтадаа авах байсан юм. Дэлхийг заналхийлээд буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг гол санхүүгийн эх үүсвэр газрын тос болоод байна. Хэрвээ бид тэднийг санхүүжүүлж буй  газрын тосны ордуудыг хяналтадаа авсан бол өнөөдөр энэ бүлэглэл бий болохгүй байлаа. Обама, Хиларигийн буруу бодлогоос болж энэ бүлэглэл бий болсон. Тэр тусмаа Обамагаас болж энэ бүлэглэл илүү хүчирхэг болсон юм.

 

Хилари Клинтон: Трамп Каддафитай холбоотой байсан

 

Трамп Ливийн удирдагч Муаммар Каддафитай хамтын ажиллагаатай байсан. Гэхдээ Ирак болон исламын улсын асуудлаар Ерөнхийлөгч Обама болон намайг буруутгах эрхгүй. Учир нь бид Иракийн дайны үед шийдвэр гаргачид байгаагүй гэдгийг сана. Тэр үед Ерөнхийлөгч Жорж Буш бүх засгийн эрхийг эзэмшиж байсан. Тэрбээр Иракийн Засгийн газартай гэрээ байгуулж, тохиролцсоны дагуу террористуудыг нэг бүс нутагт шахалтад оруулсан. Тиймээс исламын улсын үүсэл гарлын асуудлаас Иракийн Засгийн газартай ярилцах нь илүү үр дүнтэй. Хөтлөгчийн асуусан асуултад бий хариулъя. АНУ хэрхэн халдлагаас урьдчилсан сэргийлэх вэ. Тиймээ энэ бол бидний өмнө тулгараад буй чухал асуудал. Би үргэлж ард түмнээ хэрхэн хамгаалах вэ хэмээн боддог. Бид эх орон, ард түмнээ хамгаалах шаардлагатай мэдээллийг цуглуулж байна. Бид саяхан халдлага үйлдсэн Рахамиг амьдаар нь баривчилсан. Тэр амьд байгаа учир түүнээс авч болох их хэмжээний мэдээллийг авах ёстой.  Яагаад халдлага үйлдэхээр болсон нь бидний мэдэхийг хүсч буй асуудлын нэг. АНУ дэлхийн хамгийн хүчирхэг армитай улс. Бид энэ агуу армийн хүчийг терроризмтэй тэмцэхэд ашиглах хэрэгтэй. Исламын  шашинтнуудыг гадуурхаж, дотор болон гадна байхыг шийдэхээс илүү хамтран ажиллах нь терроризмыг нухчин дарахад илүү чухал нөлөө үзүүлнэ.

 

Хөтлөгч: Албан цахим хаягаа хувийн зорилгодоо ашигласан талаар?

 

Хилари Клинтон: Би халдлагад өртсөн

 

Би халдлагад өртсөн. Энэ бол алдаа байсан. Трамп В.Путинд маш найрсаг ханддаг. Америкчуудыг хакердуулах зорилгоор Путинийг урьсанд би маш их гайхсан.

 

Дональд Трамп: Оросууд үнэхээр Хилариг хакердсан гэж үү

 

Түүний энэ үйлдэл удирдагч болох ёсгүй илтгэж байна. Учир нь тэрбээр улсын ажил, хувийн ажлаа ч ялгахгүй байна. Яагаад Хиларигийн хаягыг хакердсан хэргийн ард Оросууд байгаа гэж. Оросууд үнэхээр Хилариг хакердсан гэж үү Хятад эсвэл өөр улс байж болно. 

 

Хөтлөгч: Гадаад өрийн асуудлаар?

 

Дональд Трамп: Америкчууд маш хүнд ачаа үүрч байна

 

1930 оноос хойш АНУ эдийн засгаа өсгөж чадаагүй. АНУ-ын төв банк улстөрчдийг л дэмждэг. Төв банкны бодлогын хүүг нэмсэн нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Америкчууд маш хүнд ачаа үүрч байна. Засгийн газар иргэдийн амьдралыг сайжруулах тал дээр хангалттай ажиллаагүй. Ажил хэргийн холбоотой бүх орнуудтай худалдааны алдагдалтай байна. Хийгдсэн гэрээ бүрийг дахин харах шаардлагатай байна.

 

Хилари Клинтон: Трамп Ерөнхийлөгч болбол татвараас зайлсхийх болно

 

Трампын ярьж буй бодлого АНУ-ын баян чинээлэг иргэдийг л дэмжинэ. Өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн хүмүүс татвар орлогын баримтаа ил болгосон. Трамп яагаад энэ бүхнийг ил болгохоос татгалзаж байна вэ. Би их гайхаж байна. Трамп Ерөнхийлөгч болбол татвараас зайлсхийх болно.

 

Хөтлөгч: Исламчуудтай хамтран ажиллах нь терроризмыг нухчин дарахад чухал нөлөө үзүүлэх үү?

 

Дональд Трамп: “НАТО” терроримзыг анхаардаггүй

 

Ойрхи Дорнодын хямрал. Та бүхэн сайн хар. Ираныг хар. Иракийг хар. Бид Ирантай гэрээ байгуулахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж, тэдэнд таатай гэрээ байгуулахыг зорьсон.  Гэтэл Иран зэвсгийн хүчээрээ биднээс илүү хүчирхэг болоод байна. Бидний байгуулсан гэрээнээс болсон уу эвсэл тэд гэрээгээ зөрчөөд байна уу. Хяналт гэж байна уу. “НАТО”-ийн гишүүн орнууд татвараа төлөхгүй байна. Гэтэл "НАТО" тэднийг хамгаалсаар байна. Татвар төлөхгүй байгаа улсуудыг хамгаалж, нөөцөө шавхах хэрэгтэй гэж үү.  Би нэгэн мэдээллийг хүргэе. “Нью Йорк Таймс” сонин нэг удаа “НАТО терроримзыг анхаардаггүй” гэх нийтлэлийг нийтэлж байсан. Энэ бол үнэн. Хэрвээ тэд хүсвэл терроризмыг үндсээр таслах боломжтой. “НАТО”-тай хамтран ажилласнаар Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгаж, тэдний нөлөөнд автаар буй улс орныг чөлөөлөх болно. Бидэнд буруу бодлоготой туршлаггүй цэрэг хэрэггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоны бий болгосон вакум орчноос болж исламын улс бий болсон. Таныг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад энэ бүлэглэл өчүүхэн байсан. Та энэ бүлэглэл томроход тусламж үзүүлсэн. Гэтэл энэ бүлэглэл дэлхий 30 орчинд салбартай дэлхийн хамгийн хүчирхэг бүлэглэл болоод байна. Би дайны эсрэг байсан. Харин та дайны талд байсан. Бид хэзээ ч Ирак руу цэргээ оруулах ёсгүй байсан. Ирак руу цэргээ оруулснаар дэлхий хямралыг дэндүү ойроос мэдрэх, харах боломжтой боллоо. Би анхнаасаа аль нэг улс руу цэргээ оруулахыг эсэргүүцэж байсан. Би өнөөг хүртэл энэ шийдвэртээ бат зогсч байна. Хилари зар сурталчилгаанд олон сая ам.долларыг зарцуулсан. Тэр зөвхөн ялалт байгуулахын тулд зар сурталчилгаанд хэдэн саяыг салхинд хийсгэсэн. Надад ялагчийн зан бий. Харин түүнд биш. Тэр инээсэн багны ард жинхэнэ төрхөө нууж байна.

 

Хилари Клинтон: Иракт ганцхан АНУ цэргээ байршуулаагүй

 

“НАТО”-ийн тавдугаар дүрэм гэж бий. “Нэг гишүүн рүү дайрвал бүгд рүү нь дайрсантай ижил” гэх дүрэм бий. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа “НАТО”-ийн гишүүн 28 орон “Аль Кайда”-гийн эсрэг тэмцсэн гэдгийг бүү сана. Америкаас гадна Европын орнууд Иракт цэргээ оруулсаныг бүү мартаарай.  Террористууд бидний эсрэг өөрсдийн бүтээсэн зэвсгээрээ дайрч эхэлсэн. Энэ бүхэн хил хязгааргүй зэвсэг бий болоход нөлөөлсөн. Иран цөмийн зэвсэгтэй болсон. Тэд бидний гол асуудал болсон. Бид тус улсын эсрэг хамгийн хатуу хоригийг тавьсан. Уг хоригт БНХАУ, ОХУ нэгдсэн.

 

Хөтлөгч: Цөмийн зэвсгийн эсрэг дайныг  бид хэрхэн зогсоох вэ?

 

Хилари Клинтон: Удирдагч хүн бодоод ярьдаг байх ёстой

 

Трампийн нэг ярилцлагыг санаж байна. Тэрбээр "Хүссэн улс цөмийн зэвсэгтэй болж болно" хэмээн мэдэгдсэн. Цөмийн зэвсэг дэлгэрэх нь терроризмоос илүү аюултай. Трампийн ярилцлагыг сонсоод би энэ эрхэм Ерөнхийлөгч болох эрхгүй гэдгийг ойлгосон. Саудын Араб, Японыг цөмийн зэвсэгтэй болох нь тэрбээр зөв гэсэн. Энэ бол буруу. Түүний буру бодлого биднийг айлгаж байна. Удирдагч хүн бодож байгаад ярьдаг байх ёстой.

 

Дональд Трамп: Тэд төлбөрөө төлөхгүй бол бид хамгаалахгүй

 

Хамгийн том асуудал цөмийн зэвсэг. Уур амьсгалыг өөрчлөлт биш. Цөмийн зэвсэг хамгийн том аюул. Бид Япон, Өмнөд Солонгос, Саудын Арабыг хамгаалж байгаа ч тэд төлбөрөө төлөхгүй байна. бид үнэ төлбөргүйгээр тэднийг хамгаалахыг хүсэхгүй байна.  Тэд төлбөрөө төлөхгүй бол бид хамгаалахгүй.

 

Хөтлөгч: Олон жил үргэлжилсэн бодлогыг өөрчлөх талаар?

 

Дональд Трамп: Дайн болбол бүх зүйл дуусаа

 

ОХУ цөмийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа. Тэд биднээс илүү хүчирхэгжиж байна. Бид бусад орнууд шиг зэвсгээ хөгжүүлж чадахгүй байна. Хэрвээ дайн болбол бүх зүйл дуусаа. Хойд Солонгос дайн эхлүүлвэл хямрал маш хурдан газар авч, зогсоох аргагүй болно. Хойд Солонгосыг, БНХАУ хамгаалах нь тодорхой. Иранд, Хойд Солонгосыг устгах зэвсэг бий. Гэтэл бид Ираны эсрэг хориг тавьж, хамтран ажиллах нэрээр алдаатай гэрээ байгуулсан. Зөвхөн Ираны цөмийн зэвсгийг царцаах нэрээр зургаан тэрбумыг салхинд хийсгэсэн. Бид яагаад ирээдүйгээ харахгүй шийдвэр гаргаж байгаа юм. Тиймээс алдаатай төрийн бүх бодлогыг халж, шинээр солих цаг ирсэн.

 

Хилари Клинтон: Таны үг АНУ-ыг төлөөлж байгаа гэдгийг сана

 

Та Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа бол хэлэх үгэндээ анхааралтай хандах хэрэгтэй. Өнөөдрийн мэтгэлцээнийг америкчуудаас гадна олон улс үзэж буйг мартах учиргүй. “НАТО”, Япон, Өмнөд Солонгосыг хамгаалах гэрээтэй. Гэрээг зөрчих гэж байгуулдаггүй. Таны үг зөвхөн таны үг биш. Таны үг АНУ-ыг төлөөлж байгаа гэдгийг санаарай. Трамп Ирантай байгуулсан гэрээг маш муу хэмээн тодорхойллоо. Гэхдээ үгүй. Бид гэрээг байгуулах явцад тус улсыг хэр хэмжээний нөөцтөй болохыг тогтоосон. Энэ бол амжилт. Өөрөө оролцоогүй асуудлаар ярилцахаар шийдсэн бол сайтар судалж байж ярих хэрэгтэй. Үнэ цэнэ, итгэлээрээ энэ салбарт тэргүүлэх эсэхийг энэ амнаас гарч буй үгнээс шийдэх болно.

 

Хөтлөгч: Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг хэрхэн устгах вэ?

 

Дональд Трамп: Хилари туршлагатай. Гэхдээ муу туршлагатай

 

Хилари та исламын улс бүлэглэлийг устгах төлөвлөгөөгөө нэг хараарай. Учир нь таны төлөвлөгөө бас л алдаатай байгаа. АНУ дэлхийн бүх орныг хамгаалах хэрэггүй. Хилари ямар ч туршлагагүй учир террористуудын эсрэг тулалдахаа мэдэхгүй байна. Бид энэ дэлхийг үнэгүй хамгаалж байна. Хэдэн тэрбум долларыг исламын улсын эсрэг үрж байгаа ч бид ялалт байгуулж чадахгүй байна. Хилари туршлагатай. Тэр муу туршлага. Түүнд туршлага бий. Гэхдээ муу туршлага бий. Түүний байгуулсан олон гэрээ алдаатай байсан. Бид энэ бүлэглэлийг устгахад илүү туршлагатай бүлэг хүмүүсээс тусламж авна. Энэ бол “НАТО”.

 

Хилари Клинтон: Исламын улсын талаар би сайн мэднэ

 

Надад исламын улсыг дарах нууц төлөвлөгөө бий. Энэ мэдээж маш сайн төлөвлөгөө. Би таниас илүү энэ бүлэглэлийн талаар мэднэ.

 

Хөтлөгч: Хүний эрхийн асуудлаар?

 

Хилари Клинтон: Трамп эмэгтэйчүүдийг доромжилдог

 

Трамп эмэгтэйчүүдийн нохой, гахай гэж дуудаж байсныг санаж байна. Энэ эрхэм эмэгтэйчүүдийг эрчүүд шиг хөдөлмөрлөж чадахгүй бол гэртээ байх ёстой гэдэг. Тэрбээр нэг миссийн тэмцээний үеэр Латин Америк гаралтай нэг оролцогчийг “Цэвэрлэгч” гэсэн бол титмийн эзнийг “Тооройхон” хэмээсэн. Тэрбээр хүний эрхийг үргэлж зөрчдөг. Тэрбээр үргэлж яс үндсээр доромжиолдог.

 

Дональд Трамп: Хилари байнга намайг доромжилдог

 

Хилари үргэлж олон нийтийн сүлжээгээр миний нэр хүндийг гутаадаг. Тэр зөвхөн миний нэр хүндийг унагаахын тулд олон саяыг зар сурталчилгаанд. Миний олж мэдснээр тэр 200 саяыг зөвхөн зар сурталчилгаанд зарцуулсан. Харин би ганц долларыг үрээгүй.  Би мэдээж эрхийнхээ дагуу хүний эрхийг нэгдүгээрт тавих болно.

 

Хөтлөгч: Энэ бол сүүлчийн асуулт. Та сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх үү. Та үүргийнхээ дагуу шударга оролцох уу?

 

Хилари Клинтон. Би заримдаа ялагддаг заримдаа ялдаг. Би сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх болно. Таны ирээдүй зөвхөн таны гарт байгаа гэдгийг сана. Тиймээс иргэн та сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Трамп ганцхан жиргээнээс болж бухимддаг. Түүнд ямар ч алсын хараа байхгүй.

 

Дональд Трамп: Америк хүнийг дахин агуу болгомоор байна

 

Би АНУ-ын дахин агуу хүчтэй болгох болно. Америк хүнийг дахин агуу болгомоор байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин