“Талибан” бүлэглэлийн командлагчийг устгажээ
2016-09-27

Пакистаны “Талибан” бүлэглэлийн командлагч Азам Тарикийг устгасан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

Афганистаны тусгай хүчин түүнийг устгасан талаар тус улсын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

                                              

Тарикийг Пакистаны хилийн ойролцоох Пактика хотын Бармал дүүрэгт нуугдаж байхад устгасан аж. Тэрээр 2014 оноос Пакистан дахь Талибан бүлэглэлийг удирдах болжээ.

 

“НАТО”-ийн дэмжлэгтэй уг цэргийн ажиллагааг явуулсан байна. Нисгэгчгүй онгоцууд талибанчуудын байршилд цохилт өгч, их хэмжээний хохирол учруулсан аж.

 

Тарик 2009-2013 оны хооронд "Талибан" бүлэглэлийн ахлах төлөөлөгч байжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин