Д.Сумъяагийн нэрэмжит тэмцээн болно
2016-09-27

 

Рио-2016 Олимпийн наадмаас жүдо бөхийн 57 кг-ын жинд барилдсан МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний төрөлх нутаг болох Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын жүдо бөхийн холбоотой хамтран  Д.Сумъяагийн нэрэмжит “Аваргын гараа” өсвөр үеийн жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.

 

 

“Аваргын гараа” жүдо бөхийн тэмцээн ирэх  сарын 01-02-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод  болох аж.  Тэмцээнд 1999 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн тамирчид оролцох эрхтэй ажээ.   “Аваргын гараа” тэмцээн хөвгүүдийн  -27к, -30, -34, -38, -42, -46, -50, -55, -60, -66, -73, -81, -90, +90 кг, охидын  -32, -36, -40, -44, -48, -52, -57, -63, -70, +70 кг жингийн ангилалаар аваргаа тодруулна.  Тэмцээний бүртгэл болон сугалаа есдүгээр сарын 30-ны өдөр болох аж.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
арай хэт туйлширах юмаа.Кино хийгээд л нэрэмжит тэцээн ч гэх шиг.Болиосой доо.Түшинбаяр аварга, Баянмөнх аварга,Ойдов аваргын талаар кино хийгээгүй байхад онигоо онигоо.
2016-09-27