Хилари Дафф найз залуутай болжээ
2016-09-27

 

Жүжигчин, дуучин Хилари Дафф найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Хилари өчигдөр “NBS” сувгийн “Өглөөний мэнд Америкчуудаа” шоунд оролцох үеэрээ найз залуутай болсон тухайгаа ярьсан байна.

 

Тэрбээр “Би найз залуутай болсон. Бидний харилцаа гайхалтай сайн байгаа” гэж хэлжээ. Хөтлөгч “Та хоёр хэзээ, хаана танилцсан юм бэ?” гэхэд тэрбээр “Бид уулзаад гурван сар болж байна. Фитнес клубт танилцсан” гэж хариулсан байна. Жүжигчин бүсгүй, Жасон Уалш гэх дасгалжуулагч залуутай үерхэж байгаа гэнэ. Жасон өмнө нь загвар өмсөгч Хайди Клум болон Ирина Шейкийн дасгалжуулагчаар ажиллаж байжээ.

 

Тэрбээр өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард нөхөр “NHL”-ийн тоглогч Майк Комригоос салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин