Э.Энхболд: Хонконг кинонд тоглоно
2016-09-27

 

Загвар өмсөгч Э.Энхболд энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд Хонгконгт зохион байгуулсан “International Fashion Super Model” тэмцээнээс “Гран При” шагнал хүртсэн билээ.Үүнтэй холбогдуулан Монголын залуучуудын холбооноос түүнийг “Тэргүүний залуу” тэмдгээр шагналаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

-“Тэргүүний залуу” тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе.

 

-Баярлалаа.  Би энэ онд олз омог арвинтай байна. “Яг түүн шиг” шоунд оролцож, дөрөвдүгээр байрт орлоо. Саяхан “Галзуу зугаалга” кинод тоглолоо. Хонконг улсад болсон “International Fashion Super Model” гэх том хэмжээний тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоод, шилдэг загвар өмсөгч болсондоо баярлаж байна. Энэ бүгдийг минь үнэлж шагнаж байгаа болов уу гэж ойлгож байна.

 

-“International Fashion Super Model” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн. Энэ талаар сонирхуулах уу?

 

-Энэ тэмцээнд манай улсаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй загвар өмсөгч оролцуулах тухай саналыг Хонконгоос ирүүлсэн юм билээ. Нэг эрэгтэйд нь миний зураг, танилцуулгыг явуулснаар намайг сонгосон байсан. Энэ тэмцээн ес дэх жилдээ зохион байгуулагдаж 10 орны 50 гаруй модель өрсөлдсөн. Харин манай улсаас анх удаа загвар өмсөгчид оролцож, зургаан шагнал хүртээд ирсэн.

 

-Манай загварын хөгжилд түлхэц болсон болов уу?

 

-Магадгүй. Тэмцээний шүүгчид монголын моделиуд өвөрмөц төрхтэй, бие бялдартай сайхан залуус байдаг юм байна. Монголын энтертаймент зах зээлийг маш их сонирхож байна гэдэг зүйлийг хэлж байсан. Улмаар арваннэгдүгээр сард зарим компанийн захирал Монголд ирэхээр тов зарласан.

 

-Шилдэг модель болоод зогсоогүй кинонд тоглохоор болсон гэв үү?

 

-Хонконг кино зах зээл маш их хөгжсөн газар. Тиймээс модель буюу өндөр бие хаатай залуусыг сонгож кинонд тоглуулдаг юм билээ. Кино уран бүтээлчид нь жил бүр энэ тэмцээн дээр ирж аль нэг загвар өмсөгчийг сонгон түүнийгээ олны танил болгож, бизнесээ өргөжүүлдэг юм байна. Энэ жил нөхдүүдийн хараанд би өртжээ. БНХАУ-ын хамгийн том кино студитай хамтран үйл ажиллагаа явуулдаг “SMI Movie” гэх кино компанитай гэрээ байгуулаад ирлээ.

 

 

-Эхний киноны зураг авалт хэзээ вэ?

 

-Ерөнхийдөө 2-3 кинонд тоглох гэрээ байгуулсан. Эхний кино арванхоёрдугаар сарын сүүлээр зураг авалт нь эхэлнэ гэсэн.

 

-Таныг ямар дүр хүлээж байгаа бол?

 

-Эхний дүр маань гол дүр биш байх. Учир нь хэлний бэрхшээл зэрэг асуудал гарна. Ямар ч байсан намайг арванхоёрдугаар сар хүртэл тулааны урлагаар хичээллээрэй. Мөн зэвсэгтэй харьцах, морь унах, машин барих зэрэг чадвараа сайжрууулаарай гэж зөвлөсөн.

 

-Таны тоглосон “Галзуу зугаалга” кино саяхан нээлтээ хийлээ. Анх удаа кинонд тоглосон. Ямар санагдав?

 

-Энэ кинонд Билгүүн гэх залуугийн дүрд тоглосон. Сөрөг талын дүр бүтээсэн учраас киног маань үзсэн хүмүүс надад их муу болоод байгаа /инээв.сур/. Гэхдээ би үүнд нь урамшиж байгаа. Тухайн дүрийн онцгүй байдлыг маш сайн гаргаж чадсан юм болов уу гэж бодож байна.

 

Ярилцсанд баярлалаа.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
credit union:
Яаралтай жинхЭнЭ ЗЭЭЛИЙН САНАЛ, ОДОО ХҮСЭЛТ Та бизнесийн зээл хайж байна уу? хувийн зээл, байшин зээл, машины зээл, оюутны зээл, өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, хамтарсан Нийслэл, гэх мэт .. Эсвэл та банк, эсвэл өөр зээл татгалзсан байна ямар нэгэн шалтгааны улмаас санхүүгийн байгууллага.   Бид хувийн зээлдүүлэгч байдаг зээл нь бага, боломжийн хүүтэй нь аж ахуйн нэгж, хувь хүмүүст 2 -ийн хүүтэй. зээл сонирхож байвал, бид хоёр хувь 2 хүүтэй зээлийн бүх төрлийн санал болгож байна. одоо бидэнд и-мэйл дамжуулан creditunion000gmail.com
2016-09-28