Өнгөт арьст залууг буудан хороожээ

Калифорни мужийн Сан-Диего хотын цагдаагийнхан өнгөт арьст залууг буудан хороосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан 30 настай Роб гэх залууг буудан хороожээ. Залууг автомашины зогсоолд байхад нь хоёр удаа буудсан байна.
Гал нээсэн цагдаагийн ажилтан “Би аюулгүй байдлын үүднээс гал нээсэн” гэж мэдээлжээ. Уг мэдүүлгийг түүнтэй хамт байсан хэд хэдэн цагдаагийн ажилтан баталж “Залуу хулгай хийхийг оролдсон” гэж мэдүүлжээ.
Одоогоор дээрх цагдаагийн албан хаагчдын галт зэвсгийг хураан авсан талаар Цагдаагийн хэлтсээр мэдээлэв. Амиа алдсан залуугийн эгч твиттер хуудсаараа дамжуулан хотынхоо өнгөт арьстай иргэдийг жагсахыг уриалжээ.
Хойд Каролина мужийн Шарлотта хотноо цагдаагийнхан өнгөт арьстай залууг буудан хороосноос болж эмх замбараагүй байдал үүссэн юм. Шарлотта хотноо өнгөрөгч долоо хоногт онц байдал зарласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ