Мэргэшсэн жолооч нарыг ажилд урьж байна
2016-09-28

Энэ оны найман сарын байдлаар улс хооронд автотээврээр тээвэрлэсэн 13,2 сая тонн ачааны 11,8 мянган тонныг нь нүүрс тээвэрлэлт эзэлж байгаа судалгаа бий. Үүнээс уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.4% өссөн үзүүлэлттэй байгааг харж болно.

Тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүнийг 2016 оны 8 сарын байдлаар авч үзвэл нүүрс 11854,6  мянган тонн, газрын тос 696,2 мянган тонн, зэсийн баяжмал 644,3 мянган тонн, төмрийн хүдэр 12,9 мянган тонн тус тус экспортолжээ.

 

Цаашид нүүрсний эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор тээвэрлэлтийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай байгаа юм. Өнөөдрийн байдлаар улс хоорондын 10 чиглэлд байнгын ачаа тээвэрлэлтийг 130 аж ахуйн нэгж, байгууллага, 4200 гаруй тээврийн хэрэгсэл 4552 жолооч тээвэрлэлт гүйцэтгэдэг. Тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан автотээврийн салбарт улс хоорондын ачаа тээврийн үйлчилгээнд ажиллах жолоочийн эрэлт нэмэгдэж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарт дутагдалтай байгаа мэргэшсэн жолоочийн ажлын байранд ажил хайж буй иргэдийг хамруулахаар болжээ. Энэ хүрээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөлмөрийн биржид бүртгэлтэй, ажилгүй иргэдийг ажлын байраар хангана.

 

Одоогийн байдлаар улс хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлж буй 37 аж ахуйн нэгж байгууллагад 460 гаруй жолооч шаардлагатай байгаа аж. Мэргэшсэн жолоочийн дундаж цалин 1.2 сая орчим байхаар ажлын байрны захиалга ирүүлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин