Германд цуврал дэлбэрэлт болжээ
2016-09-28

Германы Дрезден хотноо цуврал дэлбэрэлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй болохыг тус хотын Цагдаагийн газраас дамжуулжээ. Эхний дэлбэрэлт лалын сүм дотор болсон бол дараагийн дэлбэрэлт Конгрессийн байрны дээвэр дээр болжээ.

 

“Гар аргаар хийсэн бөмбөгийг халдлага үйлдэхэд ашигласан байна” хэмээн Мөрдөх товчооноос мэдээлжээ. Цагдаагийнхан дэлбэрэлт зохион байгуулсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна.

 

Дотоод хэргийн сайд Маркус Улбиг “Энэхүү халдлагын ард террористууд байх магадлалтай” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин