Халз мэтгэлцээнийг 84 сая хүн үзжээ
2016-09-28

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Дональд Трамп болон Хилари Клинтон нар өчигдөр анх удаагаа халз мэтгэлцсэн билээ. 98 минут үргэлжилсэн уг халз мэтгэлцээнийг Америкийн 13 суваг шууд дамжуулан үзжээ.

 

Энэхүү халз мэтгэлцээнийг 84 сая хүн үзсэн талаар “CNN” агентлаг  мэдээллээ.

 

36 жилийн өмнө Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байсан Жемми Картер, Рональд Рейган нарын халз мэтгэлцээнийг 80 сая хүн үзэж  байжээ. Өнөөг хүртэл дээрх үзэгчдийн тоог Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй нэр дэвшигчид эвдэлж чадаагүй билээ.

 

Өчигдрийн халз мэтгэлцээнд Хилари Клинтон ялалт байгуулсан билээ. Тэрбээр саналаа өгсөн нийт иргэдийн 67 хувь нь Хилариг илүү байсан хэмээн саналаа өгчээ.

 

Тэд ирэх сарын 8-ны өдөр дахин халз мэтгэлцэх юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
America Russia peace.
2016-10-17