Адам Леван охиноо танилцуулав
2016-09-28

 

“Магоон 5” хамтлагийн дуучин Адам Леван саяхан охинтой болсон билээ.

 

Тэрбээр өнгөрсөн онд Мексик улсад “Victory secret’s”-ийн сахиусан тэнгэр Бехати Принслотой гэрлэсэн. Адам охиндоо Дэсти Росе Леван гэх нэрийг хайрлажээ.

 

Дуучин залуу өчигдөр инстаграм хуудастаа охинтойгоо авахуулсан зургаа нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр охинтойгоо авахуулсан зурагныхаа дор “Жижигхэн сахиусан тэнгэр. Ээж шигээ үзэсгэлэнтэй миний охин” гэж бичжээ.

 

Адам мөн эхнэрийнх нь биеийн байдал сайн байгаа талаар фэнүүддээ мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин