Монгол улс өрсөлдөх чадвараараа 102-т жагсчээ
2016-09-28

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны 2016-2017 оны тайланг  өнөөдөр Нээлттэй нийгэм форумаас танилцуулав. Манай улс өрсөлдөх чадвараар 3.8 оноо авч, 138 орноос 102 дугаарт жагссан байна.

 

Энэхүү судалгаанд манай улс хамрагдаад 12 жил болж байна. Өнгөрсөн жилийн судалгаагаар  өрсөлдөх чадвараараа 104-т эрэмбэлэгдсэн юм. Манай улс сүүлийн гурван жил өрсөлдөх чадвараараа 3.8 оноо авчээ.

 

 

Энэ удаагийн судалгаагаар Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлсэн бол Сингапур хоёр, АНУ гуравт жагсчээ.. Харин  БНХАУ 28 дугаарт, ОХУ 45 дугаарт тус тус жагссан байна. Хамгийн сүүлийн байрт Мавритани, Чад болон Гивиней оржээ.

 

Швейцарь улс өрсөлдөх чадвараараа дэлхийд 8 жил дараалан тэргүүлж байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин