Хулгайчдын гарыг цавчжээ
2016-09-29

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр “Хулгайчдыг ингэж шийтгэдэг юм” гэх гарчигтай видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт хулгай хийсэн гэгдэх 11 залуугийн гарыг цавчиж буйгаар гарчээ. Тус бүлэглэл Сирийн Хама хотын төвд хулгайчдын гарыг цавчсан байна.

 

Хулгай хийсэн гэгдээд буй залуус тус бүлэглэлийн дайчид бөгөөд өнгөрсөн сард хулгай хийж байхдаа баригдсан аж. Тэд газрын тос дамлан зарж байсан гэнэ.

 

Гараа алдсан залуусын нэг нь шархаа дийлэлгүй амиа алджээ.  Тус бүлэглэл өнгөрсөн сард хулгай хийсэн гэгдэх 16 залуугийн гарыг цавчсан билээ. Зөвхөн энэ онд хулгай хийсэн гэх шалтгаанаар 145 залууг тахир дутуу болгожээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН АН хулгайч нарыг ингэж гарын таслах хэрэгтэй
2016-09-30
irgen:
mongold bas xulgaichuudiig ingex xeregtei
2016-09-29
Зочин:
Arai l hargis uym aa yamar Burhan baigaabish ted ch gar hul nud ugdug bish
2016-09-29