Хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүд
2016-09-29

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ӨДРҮҮД

2016.09.26-30

 

Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн өдрүүдийг олон улсын хэмжээнд 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх сайн дурын хэдэн сэтгүүлч нэгдэн  бусдыгаа уриалж байсан нь жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр олон орныг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болсон байна.

 

Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл нь 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол улсад анх удаа энэ арга хэмжээг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

 

Энэ өдрүүдийн хүрээнд:

 

2016.09.29, ПҮРЭВ ГАРАГ

 

 

 15:00 цагт                  “Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалт

 

“Залуучууд” зочид буудлын ард, Эмпати төвийн 3 давхарт байрлах “Монголын Лектор” төвийн сургалтын зааланд

 

 

Монголын Сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран сайтуудын админ, сэтгүүлчид болон сайт эрхлэн гаргагчдын дунд энэ сургалтыг зохион байгуулна.

 

 

Сургалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, сэтгүүлчдийн гаргадаг түгээмэл алдаа, сэтгүүлчийн ёс зүйн зарчмын талаар мэдээлэл өгнө. Сайтууд сэтгүүлчдээ өргөнөөр хамруулна уу.

 

 

Зохион байгуулагч: Монголын Сайтын Холбоо 

Хамтран зохион  байгуулагч: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл

Утас: 88084523

 

 

 

2016.09.30, БААСАН ГАРАГ

 

 

21:05 цаг        Нээлттэй хэлэлцүүлэг: Монгол улсад хэвлэл мэдээллийн ёс зүйг төлөвшүүлэх нь

 

Зохион байгуулагч:             МҮОНТ, “Монголын мэдээ” суваг, Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөл (МХМЗ)

 

Хугацаа:                                2016.09.29 Пүрэв гараг, 20.30 минут

 

Үргэлжлэх хугацаа:            55 минут

 

Хаана :                                   МҮОНТВ-ийн 600 –ийн студид

 

Хөтлөгч:                                “Монголын мэдээ” сувгийн тоймч  Ж.Алтангэрэл

 

Оролцогчид:

 

  1. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл                     

  2. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга -У.Тамир                                                       

  3. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн -С.Шаравдорж                                             

  4. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Радио, Телевизийн Ёс зүйн хорооны дарга, МУБИС-ийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор –Ж.Батбаатар

  5. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын Ёс зүйн хорооны дарга, хууль зүйн ухааны доктор, хуульч -Ш.Сүхбаатар

  6. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Радио, Телевизийн ёс зүйн хорооны гишүүн, Монгол ТВ”-ийн мэдээний албаны ерөнхий продюсер ЭЛхагва

  7. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч -Б.Лхагважав

  8. “Глоб Интернэшнл төв” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн

  9. “Их засаг” их сургуулийн сургалт хариуцсан проректор, доктор, олон улсын арбитрч -Р.Булгамаа       

  10. Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл, өмгөөлөгч Л.Мөнхсайхан


  11. зүйн болон хууль эрх зүйн их дээд сургуулиудын оюутнууд, иргэдийн төлөөлөл, МХМЗ-д гомдол гаргасан иргэд зэрэг оролцоно.

 

 

 

2016.09.30, БААСАН ГАРАГ

 

11.00-13.00                 “Ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө”хэлэлцүүлэг , “Мэдээлэл Холбооны Сүлжээ”, ТӨК-ийн байрны 4 давхарт хурлын зааланд, (Төв шуудангийн баруун хаалгаар орно)

Оролцогчид:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, сэтгүүлчид

                                                      

 

“ЁС ЗҮЙТЭЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР

 

 

Зорилго: Хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакци, сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийн ёс зүй, хариуцлагын тогтолцооны шинэ чиг хандлага, соёлыг төлөвшүүлэхэд харилцан ойлголцлыг бий болгох, дэмжлэг үзүүлэх

 

 

Оролцогчид:             Хэвлэл мэдээллийн байгууллагын редакцийн удирдлага, сэтгүүлчид

                                    Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн гишүүд

                                    Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүд

 

Хэзээ:                         2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, Баасан гараг

 

Хаана:                        “Мэдээлэл Холбооны Сүлжээ”, ТӨК-ийн байрны 4 давхарт хурлын зааланд, (Төв шуудангийн баруун хаалгаар орно)

 

2016 ОНЫ 9-Р САРЫН 30, БААСАН  ГАРИГ

 

11:00–11:10

 

Хэлэлцүүлгийн нээлт

"Сэтгүүлчийн ёс зүй ба хууль эрх зүйн орчин"

 

МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн      

дэд дарга У.Тамир

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

11:10–11:25

Хэвлэл мэдээллийн ёс зүй, өнөөгийн байдал

 

  •  

МХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн,

  • News” агентлагийн дэд захирал

11:25–11:40

Хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйд суурилсан хандлагыг хөгжүүлэх нь

  •  

МХМЗ-ийн Удирдах Зөвлөлийн дэд дарга,

“Мэдээлэл  Холбооны Чадавхийн хөгжлийн форум” ТББ-ын Тэргүүн

11:40–11:50

Асуулт / хариулт

 

11:50–12:10

Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим

  •  

МХМЗ-ийн Ёс зүйн хорооны орлогч дарга,

Хэвлэлийн Хүрээлэн, сэтгүүл зүйн багш

12:10–12.20

Асуулт / хариулт

 

12:20–12:50

Хэлэлцүүлэг: /Чиглүүлэх асуултууд/

  • Иргэдийн үнэнд нийцсэн мэдээлэл олж авах

эрх – ардчиллын үнэт зүйл

  • Хэвлэл мэдээллийн ёс зүй, хариуцлага –хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх нь
  • Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт-ардчиллын соёл ”

Модератор:  С.Батбаатар

МХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны орлогч дарга

  •  

МХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны  дарга Ш.Сүхбаатар, МХМЗ-ийн Радио Телевизийн Ёс зүйн хорооны  дарга Ж.Батбаатар,

МХМЗ-ийн Радио Телевизийн Ёс зүйн хорооны гишүүн Э.Лхагва

Мэдээллийн Тэргүүлэгч сайтуудын Холбоо Ч.Болортуяа,

Монголын Сайтуудын Ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл,

Монголын сайтуудын Холбооны дэд ерөнхийлөгч Э.Болортулга

12:50–13:00

Уулзалт-хэлэлцүүлгийн хаалт

Дурсгалын зураг авахуулах

 

МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн       дэд дарга У.Тамир

 

 

 

ЭНЭ ӨДРҮҮДЭЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД, СЭТГҮҮЛЧИД  ТА БҮХНИЙГ ӨӨРСДИЙН РЕДАКЦИ ДЭЭРЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН СЭДВЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЭХИЙГ МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛӨӨС УРИАЛЖ БАЙНА!

 

 

 

Shuud.mn
Сонин хачин