Сөрөг хүчин сарних уу?
2016-09-29

Гэрэл зургийг MPA.MN

 

Үнэмлэхүй олонхи давамгайлсан шинэ парламент намрын анхдугаар чуулганаа ирэх сарын 3-нд нээнэ. Эрх баригч хүчин МАН-ын бодлого давамгай хэрэгжсэн он жилүүд үргэлжлэх нь тодорхой. Гэхдээ ганц дайчин ганцдахгүй гэгчээр сөрөг хүчин олны хүчээр бус ухааны цараар эрх баригчдыг хянаж, алдаа оноог нь шүүмжилж байх үүрэгтэй. Хэдийгээр МАН 65 суудлаар үнэмлэхүй давамгайлж байгаа ч сөрөг хүчнийг басч болохгүй. Учир нь АН 9 суудалтай авч, УИХ-д бүлэг байгуулж, байр сууриа нэгтгэн, сөрөг хүчний бодлогоо олон нийтэд илэрхийлэх боломжийг бүрдүүлсэн. 

 

 

Ирэх өдрүүдэд иргэд олон нийт эрх баригчдын бодлого шийдвэрийг харахын зэрэгцээ сөрөг хүчний байр суурийг ч битүүхэн хүлээж тандана. Хэдхэн хоног хуралдсан ээлжит бус чуулганы өдрүүдэд шинэ эрх баригч хүчин МАН-ын хэрэгжүүлэх бодлогод сөрөг хүчин АН ямар байр сууринаас хандаж байгааг олон нийт чих тавин харж байсан. Нөгөөтэйгүүр ирэх жилүүдэд эрх баригчид олон нийтээс сайшаал хүртэхээсээ илүү шүүмжлүүлнэ. Иргэд олон нийт шүүмжилье гэсэндээ хараар будаж хандаад байдаггүй. Төр, засгийн эрхийг аль ч улс төрийн хүчин барьсан сөрөг хүчин байсан үеэс цочир өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, ам ажлын зөрөө алд дэлмээс ч  илүү зөрүүтэй. Өнөөдөр ч хамаатан садан, ураг төрлөө албан тушаал дэвшүүлсэн шинэ шинэ томилогоо, нийгмийн халамж, хамгаалалтай холбоотой өмнөх батлагдсан хуулиудыг буцаан татаж, дахин өргөн барьж байгаа Засгийн хэрэгжүүлэх бодлогоор энэ бүхэн баталгаажсаар байна. Цаашид ч үргэлжлэх биз.

 

 

Харин сөрөг хүчний зүгээс үнэмлэхүй олонхийн өмнө бяр дутна гэж тооцон хувийн эрх ашгийн үүднээс ирэх жилүүдэд буурь сэлгэх бодолтой зарим гишүүн байгаа даг. Улс төрийн ямар намд элсэх, гарах  нь хувь хүний хуулиар олгогдсон эрх. Тиймээс  ч аль нэг сонгуулийн өмнө, эсвээс УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа улс төрийн намаа өөрчлөн, өөр намд элсэх нь бараг уламжлал болж.Ингэхдээ улстөрчид ихэнх  тохиолдолд тухайн УИХ-ын сонгуулиар нэр дэвших квот авах, эсвээс эрх баригч хүчинд элсэж аль нэг албан тушаалд өөрийгөө эсвээс хамаатан саднаа томилох болзолтойгоор элссэн байдаг.Жишээлэхэд, өмнөх парламентад МАХН-наас  УИХ-д сонгогдсон Д.Батцогт гишүүн, МАН-аас сонгогдсон Д.Арвин гишүүн нар тухайн үеийн эрх баригч хүчин АН-д элсэж байсан бол энэ удаагийн УИХ-ын сонгуулийн өмнөхөн бие даагч гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва нар МАН-ын гишүүний үнэмлэхийг УИХ-д нэр дэвших квотыг хамт гардан авсан.

 

 

Өнгөрсөн парламентын үед Улс төрийн намын тухай хууль хэлэлцэж байхад “УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа улс төрийн намаа сольж болохгүй” гэсэн заалт оруулах санал гарч байсан хэдий ч энэ нь хүний эрх зөрчиж байгаа гэх үндэслэлээр  дэмжлэг авч чадаагүй билээ.

 

 

Тиймээс л шинэ парламент бүрдсэн энэ өдрүүдэд эрх баригч хүчин рүү хошуурах хандлага давамгайлж, парламент дахь цөөнх бүлгийн гишүүдээс ч улс төрийн хүчнээ өөрчлөх шийдвэрийг намрын анхдугаар чуулганы нээлттэй зэрэгцэн срюприз бэлгэж магадгүй байна. Сөрөг хүчин АН-ын гишүүдээс илүүтэй МАХН-аас сонгогдсон гишүүн О.Баасанхүүг сонгуулийн өмнөхөн МАН эсвээс АН-ын аль нэгэнд элсэхээр хадаг барин гуйгаад ч тусыг эс олсон гэх бор шувуу нисч байсан. Харин цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шиг өнөөдөр О.Баасанхүү гишүүн  МАХН-даа ч, бус улстөрийн хүчинд ч үнэд хүрч байна. Учир нь О.Баасанхүү гишүүн МАХН-д байснаар Ерөнхийлөгчийн сонгуулиар тус намаас нэр дэвшүүлэн өрсөлдөх боломжийг бүрдүүлж байгаа. Тэгээд ч парламентад суудалтай улс төрийн хүчин гэдэг гуравдагч хүчнийг тодотгож өгдөг.  Хэрвээ О.Баасанхүү гишүүн өөр улс төрийн хүчнийг сонговол МАХН ирэх жилүүдэд  парламентын гаднах улс төрийн хүчнүүдийн адил дараагийн сонгууль хүртэл “ичээнд орно”. 

 

 

Уг нь ч  МАХН-ыг  УИХ-д  төлөөлж байгаа   гишүүн О.Баасанхүү,  бие даагч  С.Жавхлан нар хамтран зөвлөл байгуулах эрх ч үүссэн байдаг. Хэдийгээр өөр өөр үзэл бодолтой хоёр ч эрх ашиг нэгдвэл эвлээд явчихдаг нь улс төрийн зарчим.

 

 

Харин сөрөг хүчин АН-ын хувьд хэн нэг гишүүн нь МАН элслээ гэхэд бүлгийн суурь ганхах магадлал өндөр. Өнөөдөр парламентад 9 суудалтай АН нэг суудлаа алдвал бүлэг байгуулах хэмжээний тулсан 8 үлдэнэ. Магадгүй, дараагийн гишүүн өөр намыг сонгохоор, эсвээс МАН-д элсэхийг санаархвал эрх баригч хүчин  байнгын хорооны даргын суудал амлаад ч болтугай өлхөн өөрийн болгож чадна.  Эрх мэдэл, албан тушаалаар ямар ч хэнийг ч буулгаж, ямар ч ажлыг бүтээдгийг МАН-ын энэ шалгарсан арга барил баталгаажуулдаг. Дээрээс нь АН-ынхан асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандаж, өрсөлдөгчийнхөө өгөөш болдог дутагдлаа мэдэхийн дээдээр мэддэг ч засч залруулж чаддаггүй “хувийн дутагдалтай”.

 

 

Энэ УИХ-ын сонгууль Батсүх гуайн хүүхдүүдэд ээлтэй байлаа. УИХ-д МАН-аас Б.Саранчимэг, АН-аас Б.Наранхүү гэх эгч дүүс парламентад сонгогдон өөд өөдөөсөө харан сууцгааж байна. Харин энэ намрын анхдугаар чуулгантай зэрэгцэн эгч дүүс өөд өөдөөсөө бус тохой залган залган сууж ч магадгүй бололтой. Учир нь  Б.Наранхүү гишүүнийг АН-аас МАН-д элсэхээр болсон гэх мессэж явж байна. Нөгөөтэйгүүр Б.Наранхүү МАН-ын дарга М.Энхболдтой бизнес, хамтын ажиллагааны бат бөх холбоотой гэдэг.

 

 

Ийнхүү намрын анхдугаар чуулган эхлэх ойртохтой давхцан  цөөнхийн бүлгийн  түшээдээс ч намаа сольж, суудал сэлгэх бодолд өвөрлөж байгаа бор шувуу нисч эхэллээ.

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
bylduuchid:
bylduuchid diilsen tald ni . gej baidiimaa . harj l baiya . yum 1 eer duusahgvi . unuudur . arivan .. ichinnoriv geed hench bish bolchihson l nm
2016-09-29
Erla:
2 hulgaij manai tuv aimag ern hamgiin boldogui hulgaij narig songson do ter suhbat gej alai salbadai haana yvna danda gongnoj yvna
2016-09-29
Зочин:
Өмнөх парламентын 76 гишүүний нэг болж байсан ч төрийн хар хүн болж чадаагүй “Симба” Батаа улсын үнэтэй онгоцыг ганц үнэгээр сольсоноос өөрөөр хийсэн ажил байхгүй нэгэн. Чуулгандаа суухгүй зэсэрч алга болдог түүнд ямарсайндаа л “ордны хий үзэгдэл” хоч өгч байхав дээ. Тойргынхоо сонгогчдыг ч үл тоон, чуулгандаа ч суулгүй зэсэрч алга болсон түүний тэнэдэгийн цаад учир нь хувийн амьдралдаа анхаарсаных гэнэ. Гурван охиныхоо ээж насаараа ханилсан ханиа мисс бүсгүйгээр солих гэж ажил албаа умартан гүйснийх санасандаа хүрч чаджээ. Монголын сайхан бүсгүй 1995-д орж Оюу эрдэнийн өргөмжлөл хүртэж байсан Халиун хэмээх бүсгүй өдгөө “Симба” Батаагийн хүүхдийг төрүүлэн хамт амьдарч байгаа аж.
2016-09-29
bb:
ERTHEN uher ahaa dagasan deeree .ta 2-g turiivch neg gedgiig medehgui hun bga bish. hezee negen tsagt ta 2 gazar zarsan hergeer tsug duudagdanaaaaa
2016-09-29
zochin:
nam gej daldganahaa boliochee. ene hagarch butarsan nohdvvd tsabuugaar eblvvleed ch sain yum bolohgvi. tsagiin garz. bvgd Batzandan shig baisan bol tee. dahin sergetlee looloo
2016-09-29
Зочин:
Erkh chuluug temtsej baij oldog. Bid harsaar baikhad yamarch namin ajlaa khiij chaddag bolovson khuchnee khaluullaad suuj baikh uu. Ugui shuu. Ard tumen bid amidarihad khund khetsuu baina. Ene ue damjsan os khonzon ureeduin ard tumend sain wm avchirakhgui. Bi buruu wm zognoogui. Ta bugd kharj baigaarai.
2016-09-29
Зочин:
ӨМХИЙ ЖОРЛОНГ ШАТАА
2016-09-29
Зочин:
MONGOLIN ARD TUMEN HEN ARD TYMENDEE UNENCHII NI HARIYA. ESTOI ZOBSON TSAGT DORBON MUCHUURUU SHUDRAGA ESNI TULUU MATSAHIG HARIYA. TER UED HEN HOBSH GEDGIIG SANUULIYA.
2016-09-29
Зочин:
Угийн л М.Энхболдын газрыг зардаг чэнж нь
2016-09-29
Зочин:
наранхүү хулгайч МАН д элсэхгүй бол шорон явнаа
2016-09-29
Зочин:
Өмнөх парламентын 76 гишүүний нэг болж байсан ч төрийн хар хүн болж чадаагүй “Симба” Батаа улсын үнэтэй онгоцыг ганц үнэгээр сольсоноос өөрөөр хийсэн ажил байхгүй нэгэн. Чуулгандаа суухгүй зэсэрч алга болдог түүнд ямарсайндаа л “ордны хий үзэгдэл” хоч өгч байхав дээ. Тойргынхоо сонгогчдыг ч үл тоон, чуулгандаа ч суулгүй зэсэрч алга болсон түүний тэнэдэгийн цаад учир нь хувийн амьдралдаа анхаарсаных гэнэ. Гурван охиныхоо ээж насаараа ханилсан ханиа мисс бүсгүйгээр солих гэж ажил албаа умартан гүйснийх санасандаа хүрч чаджээ. Монголын сайхан бүсгүй 1995-д орж Оюу эрдэнийн өргөмжлөл хүртэж байсан Халиун хэмээх бүсгүй өдгөө “Симба” Батаагийн хүүхдийг төрүүлэн хамт амьдарч байгаа аж.
Иргэн:
Зов зоримог шийдэл гаргах нь ээ?! МАН нь хамаагуй дээрээ?!
2016-09-29
Иргэн:
Наранхүү гишүүн чинь Харинч АН дотроос ухаалаг нь юм бишүү!
2016-09-29
Зочин:
Naranhuu uher tegne l dee.
2016-09-29
Иргэн:
Наранхүү гишүүн чинь Харинч АН дотроос ухаалаг нь юм бишүү!