Галт тэрэг осолдож, нэг хүн амиа алджээ
2016-09-30

АНУ-ын Нью Жерси хотноо хурдны галт тэрэг осолдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас 34 настай эмэгтэй амиа алдаж, 108 хүн бэртсэн талаар албаныхан уламжлав.

 

Галт тэрэг хонгилоор явж байхдаа осолджээ. Хонгилын урд хэсэг гэнэт нурсан аж. Тээврийн яам амиа алдсан эмэгтэйн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Эмнэлэгт хүргэгдээд буй иргэдийн 50 дээш хувь нь эмнэлгээс гарч, гэртээ эмчилгээ хийлгэж байна. “11 өвчтөн хүнд гэмтсэн” хэмээн Нью Жерси хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.  

 

Ослын газар 100 гаруй аврагч ажиллаж буй бөгөөд галт тэргийг засварлаж эхэлжээ. Ослоос үүдэж, зарим хурдны галт тэргийн цагийн хуваарийг өөрчилсөн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин