Америкчууд алдаа гаргажээ

АНУ-ын тусгай хүчин өнгөрсөн шөнө Сомалийн Галкао хотноо агаараас цохилт өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг цэргийн ажиллагааны үеэр алан хядах “Аль Шабааб” бүлэглэлийн 22 дайчныг устгасан талаар Пентагон мэдээлсэн байна.
Тэгвэл дээрх цэргийн ажиллагааны үеэр террористууд бус армийн дайчин амиа алдсан талаар тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлж “Зөвшөөрөлгүйгээр армийнхны хяналтад байдаг бүс нутагт цэргийн ажиллагаа явуулсан” хэмээн Вашингтоноос тайлбар шаарджээ.
Пентагоноос “Бид энэ хэргийг дахин шалгах болно. Агаарын дайралтын үеэр “Аль Шабааб” бүлэглэлийн есөн дайчин амиа алдсан болохыг тагнуулынхан баталсан” гэж мэдэгдсэн байна.
Харин Сомалигийн Цэргийн командлагч “Амиа алдсан хүмүүс бүгд цэргүүд. Галкао хотыг цэргүүд хамгаалдаг бөгөөд террористууд байхгүй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ