Цусаа хандивласан хүнд U-money карт бэлэглэнэ
2016-09-30

Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Үүний хүрээнд ирэх сарын 3-нд Цус сэлбэлт судлалын үндэсний төвд Улаанбаатар смарт карт компанийн ажилчид цусаа бэлэглэхээр болжээ.

 

Мөн энэ өдөр цусаа бэлэглэсэн хүмүүст “U money” картыг үнэгүй тараах аж. Мөн 70-аас дээш удаа цусаа бэлэглэсэн хүмүүсийг урамшуулах юм байна.

 

Уг компани өнгөрсөн жил  цусаа бэлэглэсэн эхний 200 донорт U Money картыг үнэгүй  тарааж байсан.  Энэ удаад хязгаар тогтоогоогүй бөгөөд цусаа хандивласан бүхэнд караа бэлэглэх аж.

 

Манай улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгын цусны донортой байх шаардлагатай.  2010 оны тоон баримтаар авлагагүй сайн дурын цусны донор 12 мянга байсан бол 2014 онд 19 мянга орчим болон өссөн үзүүлэлт гарчээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин